УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2016.02.24

2016 оны хаврын чуулганаар 11 асуудал хэлэлцэнэ

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх жагсаалтыг баталжээ. Нийт 11 асуудал мөн бусад гэсэн жагсаалттай УИХ-ын хаврын чуулган ажиллах юм. Гэхдээ ирэх дөрөв дүгээр сард эхлэх хаврын чуулганаар нэр бүхийн 11 асуудлыг бүгдийг хэлэлцэж амжихгүй гэж гишүүд таамаглаж байна. Учир нь 5-р сарын дөрвөнөөс эхлэн нам, бүлгүүд сонгуульд нэр дэвшигчээ зарлаж эхлэх тул үүнд гишүүдийн анхаарал илүү төвлөрнө гэж харж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Дөврөн сар тэр чигтээ л нэр дэвших асуудал болно. Хуралд суух нь юу л бол. Ихэнх нь л нэр дэвших үгүй юу гэдэг дээр л анхаарах байх. Хаврын чуулган амжилттай болно гэж бодохгүй байна. Уг нь шаардлагатай хууль. Миний өргөн барьсан хууль хэдэн жил ч болов. УИХ-ын бүтцийг сайжруулах санал гаргасан. Манайхан төсөв хэлэлцэхдээ засгийн газрыг оролцуулж хэлэлцээд байна. Төсөв бол УИХ-ын онцгой бүрэн эрх байдаг учраас өргөн барьснаас хойш засгийн газрыг хааж тэд зөвхөн асуулгад хариулах ёстой. Тооцоо судалгааг нь их хурал өөрөө хийх ёстой. Одоо хийх гэхээр хүн байхгүй. Тэр мэргэжлийн хүн нь ч хэд билээ. Аль ч их хурал тийм бүтэцтэй байдаг. Би тэр бүтэцийг бий болгох төсвийн шинэжилгээний албаны хууль оруулж ирсэн одоо болтол хэлэлцээгүй л байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Сонгууль зарласнаас хойш сонгуулийн дэв болчихно. Олон ажил төлөвлөөд баталж чадахгүй л дээ. Мөн төсвийн тодотгол хийгдэх байх. Төсөв, эдийн засгийн хямрал, вальютын өсөлт огцом өөрчлөгдөж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...