Амарсанаа.Ц 2016.02.26 | Телевиз: С1

Мөрөөдөл гэдэг бол үнэхээр чиний хүсч буй зүйл

“Эерэг өнгө” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хуульч, лектор Ц.Амарсанаа оролцож  “Мөрөөдөл” гэсэн сэдвээр ярилцлаа.

Таны хувьд мөрөөдөл гэж юу вэ?

Залуучууд өсвөр насныхны  нэг алдаа нь хагас гэдэг зүйлийг хүсч байна. Амьдралд  сонголт хийхэд тийм эсвэл үгүй л байдаг. Саармаг зүйл гэж байх ёсгүй. Мөрөөдөл гэдэг бол үнэхээр чиний хүсч буй зүйл. Түүнээс биш мөрөөдөл том, жижиг, тодорхой байх ёстой гэдэг зүйл байхгүй. Тухайн хүний хүрэхийг хүсч буй оргилийг л мөрөөдөл гэж ойлгож болно. Хүний хүрэхийг хүсч буй оргилоос хамаараад л том, жижиг нь тодорхой болдог.

Зарим хүмүүс дундын амьдралаар амьдрах юмсан гэж боддог. Энэ мөрөөдөл мөн үү?

Бид мөрөөдлийг энгийн байна гэж шүүмжилдэг. Гэтэл дутуу байгаа гэдэг мэдрэмжийн асуудлыг тооцож үздэггүй. Мөнгөгүй хүн мөнгийг мөрөөддөг. Мөнгөтэй хүн бол чин сэтгэлээсээ хайрлах ханиа, энгийн амьдралыг хайж эхэлнэ.Үүнийг шүүмжилж болохгүй. Магадгүй мөрөөдөл бидэнд байхгүй зүйлийг авчрахыг зорьдог. Улс орон бүр ч өөрийн гэсэн мөрөөдөлтэй байдаг. Хөгжингүй орнуудын хувьд улс орныхоо мөрөөдлийг олж харж, хөгжиж эхэлдэг. Гэтэл бид миний мөрөөдөл биелвэл болно л гэж боддог.Гэхдээ бусдыг мөрөөдөлдөө хүрэхэд нь туслах ёстой болов уу.  

 Үргэлжлэлийг нэвтрүүлгээс үзнэ үү