Ганбаяр.Д 2016.02.26 | Сонин: Улстөрийн тойм сонин

Долоон тэрбум төгрөгөөр 350 машин авбал ам.долларын ханш өснө

Долоон тэрбум төгрөгөөр 350 машин авбал ам.долларын ханш өснө
Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаяр

Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ганбаярыг урьж хөрөнгийн зах зээл эдийн засагт нөлөөлөх нь сэдвээр ярилцлаа.

-Манай улсын эдийн засгийн бүтцийг гаж тогтолцоотой гэдгийг энэ салбарын эдийн засагчид хэлдэг. Тэгвэл таны тухайд энэ байдлыг хэрхэн эрүүлжүүлж солонгоруулбал урагшлах бол?

-Монголын эдийн засгийн бүтцийг харахад өнөөдрийн тухайд санхүүгийн зах зээлийн хөгжил маш чухал байна. Монголын төдийгүй иргэдийн санхүүгийн гол эх үүсвэр болж байгаа санхүүгийн зах зээлийн хувь хэмжээ 23 их наяд төгрөг байна. Бизнесийн үйл ажиллагаа явуулахад  эсхүл ямар нэгэн үйлдвэрлэл эрхлэхэд хөрөнгө санхүүгийн  хүрэлцээтэй, эргэлтийн хөрөнгөтэй байж үйл ажиллагаа явуулна.

Тэгэхээр дээрх 23 их наяд төгрөгнйн 21 их наяд нь мөнгөний зах ззэл буюу банкны салбарт эргэлдэж байгаа гэх тоо бий. 1.2 их наяд нь хөрөнгийн зах зээл дээр хувьцаа байдлаар эргэлддэг бол банк садхуугийн зах зээл дээр 510 тэрбум нь байна. Даатгалын зах зээлд 152 тэрбум эргэлдэж байгаа сузалгааг хэлж болно. Хадгаламж зээлийн хоршоодод 80 тэрбум байна. Энэ байдлаар хөрөнгийн зах зээлээс судлаад үзэхээр манай улс болон иргэдийн амьжиргаа банкны салбараас 94 хувь хамааралтай болжээ гэдэг нь харагдана. Өөрөөр хэлбэл, бизнесийн байгууллагууд банкнаасаа зээл аваад л үйл ажиллагаа явуулаад байгаа юм.

-Тэгэхээр банк санхүүгийн үйлчилгээ рүүлдэг аж ахуйн нэгжүүдэд мөнгөний төвлөрөл үүсчихжээ. Манай бизнесийнхэн урд хормойгоороо хойдохоо нөхөөд явж байгаа гэсэн үг үү?

-Энэ нь ямар хор хохиролтой юм гэхээр бизнесийн байгууллагуудыг харахаар компанудынх нь өөрийн борлуулалтаас болж байгаа цэвэр ашиг ямар байгааг өнгөрөгч жилийн байдлаар ТОП 20 аж ахуйн нэгжийн хувьд судлаад үзэхээр гурван хувь байгаа юм. Харин төрийн өмчит компайиудынх 3.4 хувь, арилжааны банкуудынх  33 хувьтай, ББСБ 30 хувийн 'өсөлттэйг харуулсан. Ашиг орлого олж байгаа энэ тогтолцоо зөв үү гээд дүгнэхээр манай санхүүгийн орчин гаж тогтолцоотой болсон, ийм байдлаар өнөөдрийг хүртэл амьдарсан түүхээ бүтээжээ гэдэг нь харагдаж байгаа юм.

Гаж тогтолцоо гэдгээ тодруулаач?

Бизнесийн байгууллагууд нь өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагааг явуулах гэж банкнаасаа зээлээ авч байна. Түүгээрээ ажлаа хийж байна. Тэгэхээр жилийн ашиг нь 18-20 хувь гэж бодвол борлуулалтын орлого буюу цэвэр ашгийнхаа 20 хувийг зээлийнхээ өр төлбөрт өгөөд байгаа юм.

Тэгэхээр банкинд дуусашгүй өртэй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхдөг зарчмаар яваад байна. Яг энэ тогтолцоог би гаж тогтолцоо гэж үзээд байна. Монгол шиг зээлийн хүү нь өндөр улс дэлхий дээр өөр хаана ч байхгүй. Энэ бол анхаарвал зохих чухал асуудал. Монгол Улсын эдийн засгийн хөгжүүлье л гэж бодож зорьж байгаа бол бизнесийн байгууллагуудад олгож байгаа зээлийн хэмжээ бага байх ёстой. Зээлийн хүү өндөр байхад нөлөөлж байгаа олон хүчин зүйл бий л дээ.

-Тухайлбал ямар хүчин зүйлийг нэрлэх вэ?

-Арилжааны банкныхан энэ байдлаа тайлбарлахдаа нэгдүгээрт, ханшын эрсдэл байгаа гэдэг. Манайд валютын ханш өсдөг. Энэ өндөр эрсдэл мөн үү гэвэл мөн. Хоёрдугаарт, зээл олгох үйл ажиллагаа, процесстой холбоотой зардал өндөр гэдэг. Гуравдугаарт, хадгаламжийн хүү өндөр. Энэ тогтолцоог хараад л банкны зээлийн хүү өндөр байна гэж үзээд байгаа юм. Төрийн бодлогод болохоор банкны зээлийн хүүг бууруулна гэсэн зорилго байдаг ч тогтолцоо нь буруу учраас төр үүнийг автоматаар бууруулах төвөгтэй.

Тухайлбал, бид жилийн 12-14 хувийн хүүтэйгээр мөнгөө банкинд хадгалуулж байгаа. Үүнийг банкууд өөрсдөө аваад нөгөө олгосон зээлээсээ жилийн 18-20 хувййн хүүтэйгээр буюу дундаас нь 4-6 хувийн ашиг олдог. Нөгөө талаас нь бодлогын хүүг нь харахаар жилийн 11 хувь болчихсон байгаа. Гэтэл бодлогын хүү ийм өндөр байгаа тохиолдолд банкууд яадаг вэ гэхээр Монгол банкинд мөнгөө аваачиж өгөөд жилийн 12 хувиар хадгалуулах уу, 14 хувийн хүүтэй хадгаламж авах уу гэдгээ тооцно шүү дээ. Ийм л тогтолцоо бүрэлдчихсэн учраас монголын санхүүгийн зах зээл, мөнгөний бодлого, зээл олголт гаж байна. Хздийгээр ийм байхаас өөр аргагүй ч нөгөө талаас нь харвал, бидний хувьд мөнгөний эх үүсвэр байхгүй.  Ялангуяа валютын эх үүсвэр маш хомсдолтой.

-Ийм тохиолдолд ямар арга хэрэглэвэл таатай нөлөө үзүүлэх вэ?

-Бодлогын хүүгээ бууруулъя гээд бууруулдаг гэтэл эргээд төгрөгийн нийлүүлэлт ихсээд валютын ханш өсөх эрсдэлтэй. Тиймээс үүнд тодорхой хэмжээний хязгаарлалт хийх нь зүйтэй. Мөн ийм мөнгөний зах зээлээс хэрхэн хөрөнгийн зах зээл рүү шилжих вэ гэдгийг

ойлгох. Манай улсын хувьд нийт хөрөнгөд ногдох хувьцааны хэмжээ ТОП 20 компанийн хувьд бол 612 тэрбум төгрөг байна. Компанийн хөрөнгийн нийт хэмжээг харвал 1.1 их наяд. Нийт хөрөнгөөс ногдох өр төлбөрийн хэмжээ нь 55.2 хувь буюу өндөр байгаа тохиолдолд хувьцаа гаргаад хувьцаанаасаа санхүүжилт аваад үйл ажиллагаагаа явуулах байтал компаниуд хувьцаа нэмж гаргахгүй. Хувьцаа нэмж гарахад хэцүү, гаргасныг нь зах зээл дээр борлуулахад хүндрэл учирдаг. Нөгөө талаас банкнаасаа зээл аваад л яваад байна. Компаниуд яагаад зээлээс зээлийн хооронд яваад байна гэдгийг судлахаар компаниудын хөрөнгийн үнэлгээ маш бага. Хөрөнгийн дахин үнэлгээ хийхгүй байна. Аж ахуйн нэгжүүд хэрвээ хөрөнгийн үнэлгээгээ хийлгэдэг бол ТОП 20 компанийн хөрөнгийн үнэлгээ нь 1.1 их наяд биш 4-5 их наяд болж хэд дахин өсөх боломж байдаг.

-Компаниуд яагаад хөрөнгийн үнэлгээгээ хийлгэдэггүй юм бэ?

-Хөрөнгийн үнэлгээ хийлгэхгүй байх шалтгаан ньтатвараас зайлсхийх. Үл хөдлөх хөрөнгийн татвар нь нэмэгддэг учраас үнэлгээгээ бодитой өгөхгүй байгаа юм. Бид юу хэлдэг вэ гэхээр “Та нар бизнес, компанийн нэр хүндийн татваргүй үнэлгээг нэмэгдүүлэх боломжтой. Түүнийгээ нэмэгдүүлчихээд хөрөнгийнхөө үнэлгээг нэмэгдүүл” гэдэг. Хөрөнгийн үнэлгээгээ нэмэгдүүлчихвэл зах зээлийн сонгодог жишээ АНУ, Английн хөрөнгийн зах зээл шиг болно. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээ нэмэгдчихээр эзэмшлийн өмч нэмэгдцэг. Эзэмшлийн өмч нь нэмэгдэхээр нэг хувьцаанд ногдох эзэмшигчийн хувь хэмжээ нэмэгдэнэ.

Энэ нь хувьцааны үнэ өснө гэсэн үг. Гэтэл манай монголын зах зээл дээр хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны үнэ өндөр байна уу, бага байна уу нэг их сонин биш байдаг. Өдгөө манайд хөрөнгийн зах зээл дээр оролцож байгаа 40 гаруй брокер диллерийн компани бий. Тэд яаж ашиг олдог вэ гэхээр хувьцааны үнийг өсгөөд буулгаад, өсгөөд буулгаад дундаас нь ашиг авч амьдардаг. Гэтэл энэ зах зээл дээр оролцож байгаа хувьцаа авах хүмүүсийн талаар дутагдалтай сул талыг нь хэлэхэд, хувьцааны талаарх ойлголт тун бага. Хувьцаа гаргаад ашиг олдог гэх  ойлголт ч байхгүй.

-Монголчуудын         хувьцаа , түүнээс ашиг хүртэхтэй холбоотой ойлголтыг хэрхэн өөрчлөх вэ?

-Хөрөнгийн эах зээл яагаад хөгжихгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Үүнийг нь судлаад үзэхээр хэд хэдэн шалтгаан байдаг. Эхний гол үндэслэл нь хөрөнгийн эздийн буюу томоохон хувьцаа эзэмшигчдийн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй. Тэд юу боддог вэ гэхээр компанийнхаа 51 хувийг өөр авч үлдэх сонирхолтой. Тэгээд  бүх шийдвэрээ дангаараа гаргах гүйцэтгэх удирдлагаар ганцаараа сонгодог. Компанийнх нь санхүүгийн гүйлгээ ямар байгаа нь ил тод бий. Борлуулалтаасаа цэвэр ашгийнхаа хэмжээг аль болох бага гаргаад  бага татвар төлөх сонирхолтой байдаг.

Яг ийм байдлыг бид тодорхой ярьж байгаад Ил тодыь хуулийг батлуулсан. Саяхныг хүртэл компаниуд хоёр тайлантай байсан. Нэг нь яг бодит ашгаа тооцдог бол нөгөө нь татвар руу явуулдаг хуурамч тайлан. Үүнийг халах зорилгоор Ил тодын хууль гаргаад тайлангаа нуудаг байдлыг илүү нээлттэй болгосон гэж боддог. Миний хувьд энэ зах зээлийг 12 жил судаллаа.

Гол хүчин зүйл нь жижигхэн зах зээл байгаад байна. Бид саяхан “Монгол шуудан”-г хувьцаат компани болгож гаргасан. Гэтэл хүмүүс “Монгол шуудан”-гийн таван тэрбумыг бараг булаацалдаад авч байна. Өнөөдөр анх гаргасан хувьцааны үнэ нэг дахин өсчихөөд байна. Үүнээс хөрөнгийн зах зээл ашигтай гэдэг нь шууд харагдаж байгаа болов уу. Энэ байдлаар хөрөнгийн зах зээл рүү гарах боломжийг нь олгомоор байна. Тэгэхээр энэ бүхнийг компанийн засаглал гэж яриад нэлээд амжилттай хэрэгжүүлээд үр дүн харагдаж байгаа амжилттай ажлаа дүгнэж байна.

-Таны тухайд компаниуд засаглалаа сайжруулахын тулд эхлээд юунд анхаарах ёстой юм бол?

-ТУЗ-ын үйл ажиллагааг сайжруулах. ТУЗ-ын гишүүдийг боловсролтой, санхүүгийн орчны тодорхой мэдлэгтэй болгомоор байна. Тэнд зах зээлээ мэдэхгүй, ирээдүйд яаж явахаа ойлгохгүй хүмүүс байна. Өөрсдийнх нь мэдлэг чадвар хүрэхгүйн улмаас компанийг дампууруулж байгаа жишээ байна. Хамгийн том жишээ нь ММС буюу “Энержи ресурс”. Уг нь бол ТУЗ-д нь компани удирдаж байсан маш туршлагатай мундаг хүмүүс байдаг. Гэхдээ тэр хүмүүс яагаад дэлхийн том зах зээлийг харж чадаагүй юм бэ.

Зээл авахдаа яагаад нүүрсний салбарын ирээдүй ямар байх вэ, бид ийм хэмжээний мөнгийг бондоос босгож авлаа. Сүүлд нь ямар байдлаар төлөх вэ, төлөхөд хангалттай хэмжээний орлого байх уу, зарлага нь яаж нэмэгдэх юм гэдгийг тооцоогүй юм бэ. Манайд өнөөдөр компанийнхаа энэ бүх үйл ажиллагааг эхлүүлэхдээ үр ашиг, хор хохирлыг нь судалдаг ТУЗ алга. Нэг хувьцаа нь гуравхан Хонконг цент болсон байна. Дампуурах уу, яах уу гэдэгтээ тулчихлаа. Үнэхээр харамсалтай. Энэ компанийг дампууралд хөтөлсөн гол асуудал нь бонд. Тиймээс компаниудын ТУЗ-ын гишүүдийг чадавхжуулдаг, судалгаа хийдэг, чин сэтгэлээсээ компанидаа өөрийгөө зориулдаг чадамжтай хүмүүсийг ТУЗ-д сонгодог байгаасай.

-Өнөөдрийн байдлаар манайд хэчнээн аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг юм бол?

-Энэ тоо их эргэлзээтэй. Манайд 90 гаруй мянган аж ахуйн нэгж байгаа гэсэн мэдээллийг ҮСХ-ноос гаргадаг. Үүнээс яг үйл ажиллагаагаа явуулж байгаа 53 мянган аж ахуйн нэгж бий гэдэг. Одоо бол эдийн засгийн орчин муудсан энэ үед энэ тоог дахин нягталж судалж үзэх хэрэггэй. Хэчнээн компанийн үйл ажиллагаа зогсов, хэд нь байгаа юм гэдгийг дахин тоолбол өөр тоо гарна байх. Мөн эдийн засгийн ямар секторт үйл ажиллагаагаа явуулбал компани, аж ахуйн нэгжүүд ашиг олох боломжтой байна вэ гэдгийг нь гаргаж ирэх боломжтой.

Бидний мэдэж байгаагаар 2012 оноос өнөөг хүртэл уул уурхайн салбарт нэлээд хөрөнгө оруулалт хийсэн ч харамсалтай нь энэ салбар доголдолд орчихоод байна. Үүнийг мэдрэнгүүтээ барилгын салбарыг төрөөс дэмжсэн. Гэтэл хүмүүсийн худалдан авах чадвар муудчихлаа. Одоо монголд хэн амьдарч байна гэхээр төрийн албан хаагчид. Тэд л арай дөнгүүр амьдарч байна гэчихвэл буруутахгүй болов уу. Бизнесийн салбарынхан бол хэцүү байна.

Иргэд бүгд шахуу орон сууцны зээлтэй. Нэг өрхийн хоёр хүн ажилтай байхад нэгнийх нь цалин шууд байрны өрөнд зарцуулагдаж байна. Иргэдийн хэрэглээ хумигдлаа.  Энэ бүхнээс хамаараад худалдааны салбарын орлого буурлаа. Тэгэхээр үүнийг дагаад хаалгаа барьсан аж ахуйн нэгжүүдийн тоо нэмэгдэж байгаа нь ойлгомжтой.

-Манай шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмуүсийн толгой энэ жилээс илүү ихээр өвдөх болов уу гэж бодож байна. Бондын өр төлж эхэлнэ?

-Бондын төлбөрөөс гадна санаа зовох хэд хэдэн томоохон ажил бий. Оюутолгойн хөрөнгө оруулалт гэж нэг хэсэг шуугичихсан болохоор төлөвлөгөөнийхөө дагуу           ажил нь урагшлаасай, түүнээс  ашиг орлого нь иргэндээ наалдаасай, Тавантолгойг хөдөлгөе гэхээр нүүрсний үнэ уначихсан, дэд бүтцээ хөгжүүлье гэхээр ойрын хэдэн жилд үүний санхүүжилтийг шийдэх гарц харагдахгүй байгаа зэрэг толгойн өвчин болсон асуудлууд хөвөрч байна.

Тэгэхээр үүнээс би юу гэж хэлэх гээд байна гэхээр манай төрийнхөн ямар нэгэн ажил эхлүүлж бодлого зангидахдаа ядаж таван жилийн өмнөхөө урьдчилж харж баймаар байна. Тав, арван жилийн дараах монголын болон дэлхийн эдийн засгийн төлөв ямар байх вэ гэдгийг хардаг, тооцоолдог байгаасай. Дэлхийн эдийн засгийн орчинд ямар салбар, урт хугацаандаа өсөлггэй байна.

Манайх аль салбараа хөгжүүлэх вэ гэдгээ таван жилиин өмнөөс боддог байхгүй бол яг өнөөдрийн амсаад байгаа зовлон биднээс салахгүй. Бид 2012 онд барилгын салбар л манайд хэрэгтэй гээд бондын мөнгөөрөө баахаи барилгын компаниудад хөрөнгө оруулсан. Маш олон цементийн үйлдвэр хаалгаа нээж байлаа. Гэтэл зах зээл дээр нь орон сууцны нийлүүлэлт, хэрэглэгч байхгүй. Үүнээс үүдэж нөгөө шинээр нээгдэж баригдсан үйлдвэрүүд зээлээ төлж чадахгүй хэмжээнд хүрчихлээ.

Барилгууд “царцаж” байна. Тэгэхээр эдийн засгийн орчныг маш олон талаас нь харъя. Энэ бүхний суурийг ярина гэвэл өнөөх л засаглалын асуудал хөндөгдөх юм. Засашал гэхээр ганц бизнесийн салбарт яригдахгүй, төрийн байгууллагад ч яригдана.

-Сая нэлээд олон хууль гарлаа. Энэ бүхэн төрийн засаглалыг сайжруулахад нэмэр болох болов уу?

-Болно. Шилэн дансны, Татварын өршөөлийн хууль гээд гарлаа. Хяналтын, хариуцлагын гээд хууль дахиад гарах юм шиг байна. Үүн дээр нэмээд хэлэхэд, манай улс төрчдийн гаргаж байгаа зарим шийдвэр үнэхээр эдийн засгийг элгээр нь хэвтүүлэхэд нөлөөлөх шийдвэр гарч байна. Нэг жишээ хэлье, долоон тэрбум төгрөгөөр 350 ширхэг жип машиныг АСЕМ-ын уулзалтад зориулж татваргүйгээр худалдаж авна гэж байна.

Үүнийг бодож үзэх ёстой. Нэг машины үнийг багаар бодоход 80 мянган ам.доллар. Тэгвэл тоймлоод бодвол 28 сая ам.доллараар жип худалдаж авах гээд байна. Тэгвэл машины наймаа эрхэлдэг машинаа борлуулж чадахгүй байгаа ченжүүд, албан ёсны дистербютер компаниудад ам.доллар хэрэгтэй шүү дээ. Тэд машинаа Монголдоо ам.доллараар зарахгүй нь ойлгомжтой, төгрөгөөр зарна.

Дээрх хүмүүс тэгэхээр байгаа төгрөгөө ам.доллар болгоно. 350 жип машин авснаас болж зах зээл байгаа ам.долларын нөөц хэмжээ багассан учраас ам.доллар үнэд орох нь гарцаагүй. Тэгэхээр иймэрхүү шийдвэр гаргахдаа манай төрийнхөн эдийн засагг нөлөөлөх зардал болон үр ашгийн шинжилгээг хийдэг байя. Ийм шинжилгээгүй бодлого гаргаж ажил явуулж байгаа нь толгойн өвчин болоод байна.