Л.Болдыг Ардчилсан холбооны дэд ерөнхийлөгчөөр улираав
УИХ-ын гишүүн, Ази номхон далайн ардчилсан холбооны дэд ерөнхийлөгч Л.Болд
2016.02.29

Л.Болдыг Ардчилсан холбооны дэд ерөнхийлөгчөөр улираав

Олон улсын ардчилсан холбооны гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаан энэ сарын 25-нд Шри Ланка улсын нийслэл Коломбо хотод эхэллээ. Дэлхий дахины консерватив үзэл баримтлалтай улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэдэг нэр хүнд бүхий энэхүү байгууллагын хурлаар бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж тодорхой шийдвэрүүдийг гаргадаг.

Тус хуралд Монгол Улсаас АН-ыг төлөөлөн УИХ-ын гишүүн, Ази номхон далайн ардчилсан холбооны дэд ерөнхийлөгч Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Болд Монгол Улсад энэ жил болох парламентын болон орон нутгийн сонгуулийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Мөн Монголын төлөөлөгчид ОУАХ-ны удирдлагууд болон Канад, АНУ, Монтенегро, Непал, Шинэ Зеланд, Англи, Австрали, Мальдив, Герман зэрэг улсын намуудын төлөөлөгчтэй уулзаж хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л. Болдыг холбооны дэд даргаар улируулан сонгосон байна.