Даваадорж.Г 2016.02.29 | Сайт: Vip76.mn

Зимбабын ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө 800 000 ам.доллар зарцуулж, 50 000 хүнийг дайлав

Зимбабын ерөнхийлөгч төрсөн өдрөөрөө 800 000 ам.доллар зарцуулж, 50 000 хүнийг дайлав

Зимбабын ерөнхийлөгч Роберт Мугабе төрсөн өдрөө тэмдэглэхдээ 800 мянган ам.доллар зарцуулсныг сөрөг хүчин шүүмжилжээ. Харин Мугабегийн харъяалагддаг “Zanu-PF” намын төлөөлөгч “Мөнгө чухал биш. Ерөнхийлөгчийн улс орны хөгжилд оруулсан хувь нэмрийг мөнгөөр үнэлшгүй” гэж мэдэгджээ.

Ерөнхийлөгчийн 92 насны ойн баярын ажиллагаа Мосвинго мужийн Чулуун хотын районд болжээ. Мугабе эхнэр, хүүхдүүдийн хамт 92 бөмбөлөг агаарт хөөргөсний дараа хүндэтгэлийн суудалд сууж, өөрт нь зориулсан тусгай тоглолт үзжээ. Нийт 50 мянган зочдод зориулж, зоог бэлдсэн байна.

Ерөнхийлөгчийг ийнхүү тансаглаж байхад улс орон нь хүч ган гачиг нүүрлэснээс болж хүнсний дутагдалд оржээ.  Сөрөг хүчний мэдээлж байгаагаар Зимбабын хүн амын 90 хувь нь ядуурлын түвшинд амьдарч байна.

... Мугабе төрсөн өдрөө тэмдэглэхийн тулд өрх бүрээс нэг ам.доллар, төрийн албан хаагчид бүрээс гурван ам.долларыг хүчээр цуглуулжээ ...

Мугабе бол дэлхийн хамгийн хөгшин ерөнхийлөгч. Нас нь дээр гарсан ч улс төрөөс холдох дургүй. Өнгөрсөн оны арванхоёрдугаар дугаар сард тэрээр “Zanu-PF” намын даргаар дахин сонгогдсоноор 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй болжээ.