Хүүхдийн төлөө газар.З 2016.02.29 | ХМА: Хүүхдийн төлөө үндэсний газар

“Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан боллоо

“Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан боллоо
“Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан боллоо

Төвийн бүсийн “Дүнжингарав-2016” хурдан морины уралдаан Төв аймгийн Аргалант сумын Цагаан хөтөлд болж, түрүүлж ирсэн хурдан хүлгүүд уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулж өнжлөө.

Засгийн газрын шийдвэрээр болдог тус уралдаан соёолон, их нас, азарга, эрлийз гэсэн дөрвөн ангиллаар болсон юм.

Төвийн бүсийн хаврын уралдааныг зохион байгуулахын тулд уралдааны замыг хэд хэдэн удаа засч, янзлан стандарт шаардлагад нийцүүлснээс гадна уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгойлон анхаарсан бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Монголын морин спорт, уяачдын холбоо хамтран хүүхэд хамгаалал, хурдан мориний уралдаанч хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдал, хамгаалалтын хувцасны иж бүрэн байдлыг хангаж ажиллах, уралдааны зохион байгуулалт үйл ажиллагаанд хяналт тавин бүртгэл хийж, хүүхэд хамгааллын асуудлаар зөвлөмж өгөн хамтран ажиллаа.