Вьетнам улсад зохион байгуулах бизнес аяллын талаарх мэдээлэл
Вьетнам улсад зохион байгуулах бизнес аяллын талаарх мэдээлэл
2016.02.29

Вьетнам улсад зохион байгуулах бизнес аяллын талаарх мэдээлэл

Холбооноос Монгол-Вьетнамын нийгэмлэгтэй хамтран 2016 оны 4 дүгээр сарын 03-наас 4 дүгээр сарын 9-ний өдрүүдэд ажил хэрэгч бизнес аяллыг зохион байгуулахаар төлөвлөж байна.    

Вьетнам улс сүүлийн жилүүдэд их бүтээн байгуулалтыг өрнүүлж, Зүүн Өмнөд Азидаа ихээхэн хурдацтай хөгжиж буй орны нэг болоод байгааг Та бүхэн мэдэх билээ.   Ялангуяа хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ихэд анхаарч хүнсний аюулгүй байдал, сав баглаа боодлын асуудлыг амжилттай шийдэж олон улсын зах зээлд хүнсний бүтээгдэхүүний нэр хүнд нь өссөөр байна. 

Бизнес аяллын зорилго: 

1. БНВьетнам улсын Хо Ши Ми хотын хүнсчдийн холбоо болон Худалдаа аж үйлдвэрийн танхимтай танилцан хамтран ажиллах холбоо тогтоох

,2. Вьетнам улсад гүн хөлдөөсөн мах, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүн экспортлох ажлын хүрээнд хийгдсэн ажлыг эрчимжүүлэх талаар,

3. Вьетнам улсын хүнсний үйлдвэрүүдтэй танилцах /мах, сүү, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүд/

4. ХХАА-тай танилцаж, орон нутгийн хүнсний бүтээгдэхүүнтэй танилцах,

5. Далайн аяллын томоохон төв VUNG TAO хоттой танилцах,

6. Вьетнам улсын түүх, дурсгалын газрууд, худалдааны төвүүдтэй танилцах болно. 

Хүлээн авах байгууллага: Вьетнам улсын Хо Ши Ми хотын хүнсчдийн холбоо болон Худалдаа аж үйлдвэрийн танхим

Холбооны удирдлага болон гишүүн байгууллагуудын төлөөлөл оролцоно.Бизнес аялалд явах хүний тоо 18 - 20 хүн.

 Жич: Вьетнам улсын ХО ШИ  МИН хотод ажиллах хөтөлбөр /төсөл/, бүртгэлийн хуудсыг хавсаргав.

 Нэг хүний зардал: 1500/Үүнд: онгоцны тийз, зочид буудал, хот, орон нутгаар явах унаа, автобус, орчуулга, уулзалтууд, үзвэр, даатгал, визний хураамж, болон үйлчилгээний зардлууд багтана

./ Төлбөрийг Холбоон дээр бэлнээр, гадаад паспортын хамт авчирч өгнө. Бүртгэх хугацаа: 

2016 оны 3 –р сарын 5-ны дотор /хүний тоо хязгаартай/ Холбогдох утас:99090624, 11450086 

  ХОЛБООНЫ АЖЛЫН АЛБА