Монголын залуу эрдэмтдийн холбоо 2016.02.29 | ХМА: Мэргэжлийн холбоо

Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх тухай

Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх тухай
Академич Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нэрэмжит шагнал олгох журам”-ын дагуу Академич Б.РинченЦ.Дамдинсүрэн, Б.Ширэндэв нарын нэрэмжит шагналд нэр дэвшүүлэхийг урьж байна.

Их эрдэмтдийн нэрэмжит шагналд эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллага, уран бүтээлийн холбоод, хамт олноос нэр дэвшүүлэх ба холбогдох материалыг бүрдүүлэн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны дотор Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд хүргүүлнэ үү. 

Эрдэмтэн, судлаач, шинжлэх ухаан, технологийн салбарын зүтгэлтэнд их эрдэмтдийн нэрэмжит шагналыг олгодог: Үүнд:

  1. Монгол судлалын салбарт эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвисан, монгол туургатны соёлын өв уламжлалыг сэргээн баяжуулах үйлсэд дорвитой хувь нэмэр оруулсан, дэлхийн соёл, шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын сонгодог бүтээлийг монгол хэл рүү орчуулсан, монголын утга зохиол, соёлын үнэт дурсгал, эх бичгийг дэлхий нийтийн хүртээл болгоход онцгой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын 5 хүртэл иргэнд Академич Б.Ринченгийн нэрэмжитшагналыг;
  2. Монгол хэл, монголын утга зохиол болон дорно дахины, түүний дотор төвд  судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний шилдэг бүтээл туурвиж, дорвитой хувь нэмэр оруулсан Монгол Улсын болон гадаадын 3 хүртэл иргэнд Академич Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжитшагналыг;
  3. Шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, эрдэм  шинжилгээний байгууллагын менежментийг боловсронгуй болгох, шинэ салбар судлалыг хөгжүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэсэн тус салбарын зүтгэлтэн 2 хүртэл иргэнд Академич Б.Ширэндэвийн нэрэмжитшагналыг; 

Бүрдүүлэх материал:
-       Шагналд нэр дэвшүүлэх тухай албан бичиг, хамт олны хурлын тэмдэглэл;
-       Харъяалах болон түшэц /ажил мэргэжлийн хувьд холбогдох/ их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр /Эрдмийн зөвлөлийн гишүүдийн гарын үсгээр баталгаажсан байх/;
-       Нэр дэвшигчийн талаар дэлгэрэнгүй танилцуулга, бүтээлийн товчоон;
-       Нэр дэвшүүлэх үндэслэл, холбогдох материалууд; 

Харилцах утас: 51-260387, 88009998