Ганхуяг.Д Одонтуяа.С 2016.03.01 | Телевиз: Eagle TV

Сонгууль дөхсөн учраас сонгуулийн хуульд гар хүрэх хэрэггүй байх

Сонгууль дөхсөн учраас сонгуулийн хуульд гар хүрэх хэрэггүй байх

Өнгөрсөн намрын чуулганаар баталсан сонгуулийн хуульд өмнөх сонгуулийн хуульд байсан зургаагаас доошгүй сарын өмнө сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж болохгүй гэсэн заалт байхгүй.

Тиймээс нийслэлийн мандатыг нэмэх, сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэсэг гишүүд санаачилан боловсруулжээ. Энэ тогтоолын төслөөр өмнө нь Хан-уул, Багахангай, Багануур дүүргүүд хоёр мандаттай байсныг гурав, Баянзүрх, Налайх, Сонгинохайрхан дүүрэг 3 мандаттай байсныг дөрөв, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүрэг хоёр мандаттай байсныг гурав болгохоор тогтоолын төсөлд тусгажээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Саяхан хөдөө орон нутгаар явж ирсэн. Яг ийм хууль өргөн барих гэсэн юм гэж танилцуулсан зүйл байхгүй байна. Би бол хараагүй, энэ талаар хэвлэлээс л мэдсэн. Ер нь бол сонгууль дөхсөн учраас сонгуулийн хуульд гар хүрээд байх хэрэггүй. Хууль санаачилан өргөн барих нь бүлгийн удирдлагатай яриад бүлэг дээр санаа оноогоо авдаг.

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Хотын мандатын тоог нэмэхтэй холбоотой хууль санаачилж байгаа юм болов уу гэж бодож байна. Одоогоор би мэдээлэл аваагүй байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...