УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.03.01

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн сумдад ажиллаж байна

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Өвөрхангай аймгийн долоон сум, хоёр багийн төвд ажиллаж, малчидтай уулзаж байна. Уулзалтад сургууль, цэцэрлэг, эрүүл мэнд зэрэг төсөл байгууллагын албан хаагчид болон малчид оролцлоо. Энэ үеэр гишүүн иргэдэд 2015 оны намрын чуулганы хугацаанд УИХ-аас ямар хууль тогтоомж батлагдсан. Мөн иргэдээ төлөөлж төр түшилцэж байгаа хүний  хувьд иргэд олон түмэнд чиглэсэн ямар хууль санаачилан баталсан талаар иргэд олон түмэнд тайлагнасан. Мөн иргэдийн саналыг сонсож, хөдөө орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг судаллаа.

Мөн малын мах гадагш гаргах асуудлыг чих тавин хүлээж байгааг иргэд ярьж байлаа. Экспортод гарчихвал махны үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа гэлээ. Харин ахмадууд тэтгэвэрийн нэмэгдэл, зээлийн хүүг бууруулж өгөхийг хүсч байгаа бол, төсвийн ажилчид цалин хөлс амьдралд хүрэлцэхгүй байгаа талаар онцоллоо.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар: Төрийн албан хаагчдын нийгмийн хамгааллын тухай хууль гэж тусад нь гаргах ёстой гэж бодож байгаа. Тэгэхгүй бол нэг улстөрийн нам гарч ирээд хуулийн зарим заалтыг хүчингүй болгочих юм.

Бүрэн эхээр нь бичлэгээс...