БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг төслийн багийнхантай уулзлаа
БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг төслийн багийнхантай уулзлаа
2016.03.02

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг төслийн багийнхантай уулзлаа

Н.Батцэрэг дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих /MINIS/төслийн удирдагч Хайри Ал Жамалыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Орхон гол дээр урсацын тохируулга бүхий усан сан байгуулах төсөл болон Шүрэнгийн УЦС байгуулах төслийн ТЭЗҮ, Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ боловсруулах ажлын талаарх Монгол Улсын Засгийн газрын байр суурь болон төслийн талаар харилцан санал солилцлоо.

Талууд энэ сарын сүүлээр ахин уулзалт хийхээр товлосон бөгөөд дээрх төслийн асуудлаар Дэлхийн Банкны Монгол Улсыг хариуцсан захирал манай улсад айлчилж сайд Н.Батцэрэгтэй уулзах хүсэлтэй байгааг Хайри Ал Жамал уламжилсаныг сайд талархан хүлээж авлаа.