ХҮН-ын дэд дарга С.Боргил
2016.03.03

Намын дарга С.Ганбаатар үүрэгт ажлаа хийж байгаа

“Тодруулга” буландаа ХҮН-ын дэд дарга С.Боргилыг урилаа.

ХҮН-д яг ямар асуудал болоод байна вэ? Өнөөдөр ХҮН шинэ даргатай боллоо гэх мэдээлэл гарсан?

-ХҮН-ын дарга С.Ганбаатар нь 2016 оны 2-р сарын 8-нд нэг тоот тушаал гаргасан. Энэ тушаалаар ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, удирдах зөвлөлийн гишүүн ерөнхий нарийн бичгийн үүрэг гүйцэтгэгчээр Одонгуаг томилсон.

Би намын дэд даргын хувьд энэ шийдвэр нь намын дүрмийн дагуу явж байгаа эсэхийг хянах үүрэгтэй. Энэ бол дүрмийн дагуу хийгдсэн шийдэл. Үүнийг Т.Доржханд зөвшөөрөөгүйн улмаас тамгаа аваад намд хүлээлгэж өгөөгүй. Энэ тамгийг ашиглан удирдах зөвлөлийг  шинээр байгуулан, өнөөдөр намын төв хороог тодорхой хүмүүсийн бүрэлдэхүүнтэй бий болгож өөрөөр хэлбэл дүрмийн бус, хууль бус хурал хийсэн.

Энэ хурал хэмээх жүжигчилсэн тоглолт хийж намын дарга С.Ганбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж оронд нь өөр хүнийг томилсон үйлдэл хийлээ. Энэ нь бидний өргөсөн андгай, намын дүрэм, анхны гаргаж ирсэн зорилго чиглэлд нийцэхгүй. Энэ бол ёс зүйгүй үйлдэл. Намын дарга С.Ганбаатар үүрэгт ажлаа хийж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...