Нямбаатар.Х 2016.03.07 | Сонин: Монголын үнэн

“Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав

“Ногоон хэрэм” Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичиг байгуулав
СХД-ын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар

Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Ногоон хэрэм, Ногоон хөгжил” дэд хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор өчигдөр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засгийн газрын “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн захирал Б.Энхмаа нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга О.Бат-Ирээдүй, ИТХ-ын Төлөөлөгч, Байгаль экологи, газрын асуудал хариуцсан ажлын хорооны дарга С.Ичинхорлоо, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Засаг даргын орлогч Ц.Төрхүү, Өмч, газрын харилцааны албаны дарга Г.Баярсайхан болон “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хөгжлийн төвийн гүйцэтгэх захирал Р.Төмөрбаатар,  Орон нутаг хариуцсан албаны дарга М.Даш, төслийн зохицуулагч Г.Ганболор, байгаль орчны мэргэжлийн байгууллагын төлөөлөл Т.Энхтунгалаг нар байлцлаа.