1000 ээжийн чуулган
2016.03.09

Хүчирхийлэлийн эсрэг хуулийг хаврын чуулганаар батлана гэж найдаж байна

Ээжүүдийн баярт жил бүр 1000 ээж оролцдог. Тэдний ард доод тал 5, дээд тал нь 9 мөн 20 гаруй ач зээ байдаг гэж тооцвол 1000 ээжийн баяр 1000-р тогтохгүй хүний баяр болдог. СТӨ-ны тоглолтын танхим тэр чигтээ ээжүүдийн халуун дулаан уур амьсгалаар бялхаж байна.

Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор алдарт эхийн одонт 1000 ээжийн чуулганыг алдарт эхийн холбооноос 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнөөдрийн үйл ажиллагааг хүсэн хүлээдэг чухал үйл ажиллагааны нэгд тооцдог тухайгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж алдарт эхчүүдэд хандаж хэллээ.

НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг: Гэр бүлийн хүчирхийлэл Монголд төдийгүй, дэлхий нийтийн  асуудал болоод байгаа. Үүнд хамгийн гол зохицуулах зүйл бол хууль. Удахгүй хүчирхийлэлийн эсрэг хуулийг хаврын чуулганаар хэлэлцэж батлана гэдэгт итгэж байгаа. Энэ суурь хуулийг баталж байж, цаашид эмэгтэйчүүдийн эрх илүү яригдаж, хамгаалагдана гэж найдаж байна.

Бүрэн эхээр нь бичлэгээс...