Батчимэг.М Одонтуяа.С 2016.03.09 | Телевиз: TV9

Монгол улсын удмын санг хадгалахад "Хатан ээж"-үүд чухал үүрэгтэй

Монгол улсын удмын санг хадгалахад "Хатан ээж"-үүд чухал үүрэгтэй

Ээжүүдийн баярт жил бүр 1000 ээж оролцдог. Чуулганаар нийгэмд тулгамдсан ямар асуудал байгааг хэлэлцэж, санал бодлоо солилцон, асуудал дэвшүүлэн уриалга гаргадаг юм.

Урьд жилүүдэд Монголын үрс маш олон болтугай, Монголын үрс эрүүл чийрэг байх болтугай зэрэг тодорхой сэдвүүдээр чуулж байса. Энэ жилийн хувьд Монгол улсын удмын санг хамгаалахад чиглэсэн, нөхөн үржихүйн асуудлыг хөндөж байгаа юм.

Манай улсад 235 мянга гаруй одонтой эхчүүд байдаг. Үүний 60 гаруй мянга нь нэгдүгээр зэргийн одонтой.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Эмэгтэй хүн улстөрд шийдвэр гаргах түвшинд ажиллаж байхдаа цаанаа үр хүүхдээ бодож, хүүхдийнхээ ирээдүйг бодож байдаг. Эмэгтэй хүн үр хүүхдээ гэсэн бодлынх нь суурьт эх орон, улс орноо гэсэн сэтгэл байдаг.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Улстөрийн түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байна. Энэ бол зөвхөн Монгол улсын хэмжээнд биш, дэлхийн хэмжээнд яригдаж байна. Дэлхий даяар нилээн түгшүүртэй, экологийн тэнцвэр алдагдсан, дайны аюул нэмэгдэж байгаа үед эмэгтэйчүүд бид хүчтэй дугарч үр хүүхдийнхээ төлөө ажиллах ёстой. Эрчүүд бол эмэгтэйчүүдийг өрсөлдөгч гэж харж болохгүй, өөрийн охин, ээж, ханиа, хойч ирээдүйгээ дэмжиж байна гэж харах ёстой.

Бүрэн эхээр нь бичлэгээс...