Саранчимэг.Б 2016.03.09 | Телевиз: Eagle TV

Эмэгтэйчүүдийн оролцоог бүх салбарт нэмэгдүүлэх шаардлага тулгарсаар байна

НИТХ-ын төлөөлөгч, НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг

“Зочны цаг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт НИТХ-ын төлөөлөгч, НАМЭХ-ны дарга Б.Саранчимэг оролцож байна.

Эмэгтэйчүүдийн эрх яагаад тэргүүн эгнээнд байх ёстой бэ?

-Энэ сайхан нэвтрүүлэгт оролцуулж байгаад баярлалаа. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг бүх эмэгтэйчүүддээ хүргье. Бага байхдаа МАРТ яагаад болдогийг мэдэхгүй сайхан өргөн тэмдэглэдэг байсан. Энэ өдрийг их олон жилийн өмнөөс тэмдэглэж ирсэн түүхтэй. Мэдээж Монгол эмэгтэйчүүд эрчүүдтэйгээ адилхан эрх, үүрэгтэй байдгаараа онцлогтой. Тэр олон жилийн өмнө тэмцэж явсан эмэгтэйчүүдийн хүчээр, уламжлалаараа эмэгтэйчүүдийг хүндлэх ёстойгоороо бид илүү их бахархаж явдаг. Бид хэдийгээр эрчүүдтэйгээ адилхан эрхтэй ч илүү их үүрэгтэй гэж боддог. Үр хүүхдээ өсгөх, гэр орноо авч явах гээд илүү их үүрэгтэй гэж хардаг.

Эмэгтэй хүмүүс маш их тэвчээртэй хүмүүс гэдгийг судалгаа хүртэл баталчихсан байдаг. Монгол эмэгтэйчүүд ачаалал даах чадвар нь илүү байдаг гэж үздэг. Таньд батлагдсан жишээ байна уу?

-Дэлхий нийтээр хүмүүс маш олон цагаар ажилладаг байсан. Олон цагаар эрчүүдтэй адил ажлаад бага цалин авдаг байснаас тэмцэл эхэлсэн түүхтэй. Ажлын хувьд бол илүү ачаалал даах чадвартай гэж үздэг. Ерөнхийдөө өвдөлтийг илүү дааж явдаг. Эмэгтэй хүн аливаа зүйлд тууштай, тэвчээртэй гэдгийг олон жишээ харуулдаг. Тэр давааг давж байж л сайн сайхныг мэдэрч, гэр бүл, улс орноо авч явахад нэмэр болдог байх гэж боддог.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...

/2-р хэсэг/