О.Содбилэг эхнэртээ хэний ч санаанд багтамгүй бэлэг өгчээ
УИХ-ын гишүүн О.Содбилэг
2016.03.09

О.Содбилэг эхнэртээ хэний ч санаанд багтамгүй бэлэг өгчээ

УИХ-ын гишүүн О.Содбилэг олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг тохиолдуулан гэргийдээ тун өвөрмөц бэлэг бэлджээ.

Түүний бэлэг уламжлал болсон цэцгийн баглаа, чихэр жимс, дарс биш хүнсэн дэх химийн хорыг шинжилдэг халаасны багаж аж. "Оргио" үйлдвэрийг байгуулаад багагүй хугацааг үдэж байгаа, хүнсний салбарт ажилладаг хүний хувьд гэргийд нь энэ бэлэг юу юунаас илүү таалагдсан бололтой. О.Содбилэгийн гэргий Э.Туул "Нөхөр маань Мартаар ийм бэлэг өглөө.

Төрөл бүрийн хүнс дэх химийн бодисыг шинжилдэг халаасны багаж. Одоо бүх мобайлууд ийм болчихвол. Бидний ирээдүй гэгээтэй харагдаж байна шүү,  юм хөгжинө гэж. Гоё. Ёстой дуу тавиад бүжиглэмээр санагдчихлаа" хэмээн найзуудтайгаа хуваалцжээ.