Ган-эрдэнэ.Б 2016.03.09 | ХМА: Дүүрэг

Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ
ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан Сүхбаатар дүүргээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ээждээ барих бидний бэлэг” Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ээжүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 3 дугаар сарын 2-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ, ИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид, Засаг даргын орлогч Л.Амарзаяа, Л.Нармандах, Х.Болормаа, ЗДТГ-ын удирдлагууд, хороодын Засаг дарга нар, ажлын алба болон дүүргийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр одонтой ээжүүдээс “ Дүүргийн удирдлагууд жил бүр биднийгээ хүндэтгэн хүлээн авдагт гүнээ талархаж байгаагаа илэрхийлж, жилээс жилд өнгө нэмж буй дүүргийнхээ хөгжил цэцэглэлтийн төлөө үүнээс ч илүүг хийж бүтээгээрэй хүүхдүүд минь. Та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.

Дүүргийнхээ мянга мянган ээжүүдийнхээ өмнөөс сүүн мялаалга өргье” гэлээ.