Батсайхан.Х 2016.03.09 | Хэвлэл мэдээллийн алба: Засгийн Газар

Магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 15 сургуулийн нэрийг жагсаалтаас хасна

Магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 15 сургуулийн нэрийг жагсаалтаас хасна
Магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 15 сургуулийн нэрийг жагсаалтаас хасна

Монгол улсын дээд боловсролын салбар, түүний дотор чанарын баталгаажууллын тогтолцооны шинэчлэлтэй уялдан БМИҮЗ нь 2014-2016 оныг шилжилтийн үе болгон зарласан.

2014, 2015 онд магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан 15 сургууль байсан тул шилжилтийн үед эдгээр сургуулиудын магадлан итгэмжлэл хүчинтэй үргэлжилсэн.

2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлага шинэчлэгдэн батлагдсанаар дээрх сургуулиуд шинэ шалгуурын дагуу магадлан итгэмжлүүлэхээр өөрийн үнэлгээний тайлангаа бэлдэж эхлээд байна. Иймд 2014, 2015 онд магадлан итгэмжлэлийн хугацаа нь дууссан дээрх сургуулиудийг “Магадлан итгэмжлэгдсэн байгууллагуудын жагсаалт”-аас хассан. Ингэснээр тус жагсаалтанд магадлан итгэмжлэл нь хүчинтэй нийт 56 сургууль байна.

2016 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар БМИҮЗ-д 14 дээд боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлүүлэх хүсэлт буюу өргөдлийн маягтаа ирүүлээд байна. БМИҮЗ-ээс 10 хоногийн дотор өргөдлийн маягтыг хянан үзэж шаардлага хангасан тохиолдолд ээлжит ажлуудыг графикийн дагуу хийнэ.

Үүнд : Хүмүүнлэгийн ухааны их сургууль Эрдмийн сургууль,

Шихихутуг хууль зүйн дээд сургууль,

Отгонтэнгэр их сургууль,

Соёл урлагийн их сургууль,

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль,

Монгол улсын боловсролын их сургууль,

Хүмүүнлэгийн ухааны их сургууль,

Оточ манрамба их сургууль,

Тээврийн дээд сургууль,

Монгол улсын их сургуулийн Завхан сургууль,

Удирдлагын академи,

Үндэсний биеийн тамирын дээд сургууль,

Ховд их сургууль,

Орхон их сургууль

Мөн Азийн хөгжлийн банкны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУ-ны сайдын 2015 оны 04 дүгээр сарын 28-ний өдрийн А/147 тоот тушаалын дагуу магадлан итгэмжлүүлэх 21 сургалтын хөтөлбөрөөс 8 сургалтын хөтөлбөр хүсэлтээ ирүүлээд байна.

Сургалтын хөтөлбөр:

МУБИС - “Багш, бага боловсрол”,

ШУТИС-Үйлвэрлэлийн технологийн сургууль

“Оёдлын үйлдвэрлэлийн технологи”

ШУТИС-Барилга, архитектурын сургууль –“Архитектур”

МУИС-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

“ Компьютерийн сүлжээ”

МУИС-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

“Электрон системийн автоматжуулалт”

МУИС-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

“Мэдээллийн технологи”

ХААИС-Мал аж ахуй биотехнологийн сургууль

“Бараа түүхий эд судлал, технологи”

ХААИС-Мал аж ахуй биотехнологийн сургууль

“Зоо инженер технологи”