Баасанхүү.О 2016.03.10 | Телевиз: TV9

Ерөнхий сайд аа, та битгий ай

УИХ-ын гишүүн О.Баасанхүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудаж буйгаа мэдэгдэн өнгөрсөн сарын 23-нд албан бичиг явуулсан. Тэрээр Ерөнхий сайдтай хийх халз мэтгэлцээний товыг гуравдугаар сарын 12-ны 19.00 цагт хэмээн зарлаад байсан юм.

Гэсэн ч одоог хүртэл Ерөнхий сайд хариу өгөөгүй аж. Тиймээс мэтгэлцэх товоо 14 хоногоор хойшлуулж гуравдугаар сарын 23-нд хийхээр болсон байна.

Хэрэв товлосон хугацаанд хариу өгөхгүй бол дөрөвдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганыг нээх үеэр дуу хураагуур авч очин Ерөнхий сайдаас “Яагаад ирээгүй вэ” гэдгийг асуух аж.

О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдаас Хуримтлалын сан бүрдүүлэх бодлого, хот тосгоны эрх зүйн байдлын бодлогын талаар асуухаар төлөвлөжээ.

Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандан  “Та битгий ай. Бодлогоор уралдъя. АН-ын бүлгийн дарга, Боловсролын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хашлаа. Бодлого ярихаас зугтахгүй байх” хэмээлээ.