ОБЕГ 2016.03.10 | Телевиз: МН25-р суваг

Малын хорогдол нэмэгдэж байна

ОБЕГ-ын мэргэжилтэн Ч.Туяа

Улсы н хэмжээнд ихэнх аймагт өвөлжилт хүндэрсэн тул малын хорогдол нэмэгдэх магадлалтай байна. Улсын хэмжээнд 20 аймгаар буюу ихэнх нутгаар өвөлжилт хүндэрч малын хорогдол гарч эхэлснийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Улсын онцгой комиссоос өгсөн мэдээллээр нийт 6565 тонн өвсийг тусламж хэлбэрээр үнэгүй, 2678 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдаруулан олгож байна. Өвөлжилт хүндэрсэн аймаг сумдын малчдад туслах үүднээс засгийн газраас дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ мөнгийг аймаг орон нутгаас ирүүлсэн мэдээлэл болон үнэлгээнд тулгуурлан хувиарлаж байгаа юм. Аймагт шаардлагатай өвс тэжээл хөрөнгө мөнгийг аймаг тус бүрээр өөр өөр шийдсэн. Хэдийгээр орон нутгаас малчдад туслах арга хэмжээ авч эхэлсэн боловч малын хорогдол өсөх хандлагатай байна.

ОБЕГ-ын мэргэжилтэн Ч.Туяа: 3-р сарын3-ны өдрийн байдлаар нийт 20 аймгийн нутаг дэвсгэрт 320 гаруй толгой мал хорогдсон гэсэн мэдээлэлтэй байна. Хэдийгээр засгийн газраас анхаарал хандуулж байгаач, өвс тэжээл нь хүрэлцэхгүй л байна. Малчидын зүгээс өвс тэжээлийн хүрэлцээ муу, дулаан хувцас, хүнсний тусламж үзүүлээч гэсэн хүсэлт ирүүлж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс ...