Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа
2016.03.10

Уул уурхайн салбарын 570 тэрбум орчим төгрөг муу зээлд багтаж байна

Арилжааны банкуудын нийт зээлийн хэмжээ 12 их наяд төгрөг. Энэ зээлийн 1.7 их наяд төгрөгийг уул уурхайн компаниудад олгосны 240 тэрбум орчим нь чанаргүй, 330 тэрбум орчим нь хугацаа хэтэрсэн зээл болж байна. Эдгээр зээлийн нилээдгүй хэсгийг алтны компаниуд эзэлж байгаа.

Дэлхийн зах зээл дээр бусад металлаас ханш нь тогтвортой байгаа ч урт нэртэй хуулийн хэрэгжилтээс шалтгаалж төсөв нь зогсонги байдалтай байна. Үүнээс болж банкуудын зээлийн чанар муудаж, компаниуд өндөр хүү, алданги тооцуулж хүнд байдалд орж байна. Цаашид асуудал хэрхэх нь тодотхойгүй байгаа. Алтнаас бусад зэс, төмөр, жонш гэх мэт салбарт олгосон зээлийн тухайд дэлхийн зах зээл дэх түүхий эдийн ханш өсөх төлөвгүй байгаагаас компаниуд хүнд байдалд орж, банкны салбарт нөлөө үзүүлж байна.

Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Алгаа: Төслийг урагшилна гэж бодоод их зээл авсан. Зарим зээл нь хойшилсон, гэрээ нь хойшилсон байна. Зөвхөн дотоодын арилжааны банкуудад биш, гадаад эх үүсвэрээс бас зээл авсан. Нүүрсний үнэ унаснаар эдгээр компаниуд бүгд чадан ядан зах зээлээ хамгаалж үлдэх хэмжээнд л хоёр жил явж байна. Ямар ч байсан арилжааны банкыг унагах хэмжээнд зээл авсан уул уурхайн компани гэвэл удаан хэмжээнд зогсонги байгаа алтны компаниуд байж магадгүй.

Бүрэн эхээр нь бичлэгээс....