ЭСРЭГ БАЙР СУУРЬ

Өрийн асуудалд би огт айж, эмзэглэхгүй байгаа

2016.03.10
Сайт: iToim.mn
Дугаар : 39216
Өрийн асуудалд би огт айж, эмзэглэхгүй байгаа
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр:

Монгол Улсын гадаад өр ямар хэмжээнд байна вэ?

-Өрийн асуудалд би огт айж, эмзэглэхгүй байгаа. Япон улс л гэхэд ДНБ-ийхээ 241 хувьтай тэнцэх хэмжээний өртэй. Харин манайх ДНБ-ий 52 хувьтай тэнцэж яваа. Грек 142, Итали 123, Канад 81 хувьтэй явж байна. Их өр тавилаа л гээд байх юм. Хар ухаанаар бодоход бизнесийг хамаг юмаа тавьж байгаад л зээлээр босгож ирдэгюм шүү дзэ. Үүнтэй л утга нэг юм.

Гагцхүү тэр өрийг зөв зүйлд зарцуулах, зөв зохион байгуулах ёстой. Энэ ч утгаараа Өрийн удирдлагын тухай хуультай болсон нь маш том дэвшил болсон. Өрийн хэмжээ Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар бол 40-59 хувьд байх ёстой. Он оноор нь хуульд тодорхой заасан. 2014 онд 48 хувь, 2015 онд 52 хувьтай байсан. Хуулиар тогтоож өгсөн өрийн дээд хязгаар 58 хувь, Одоо бол Засгийн газар 14.3 тэрбум төгрөгийн өртэй байна

Өр үнэхээр эмзэглэх асуудал болсон

2016.03.10
Сайт: iToim.mn
Дугаар : 39215
Өр үнэхээр эмзэглэх асуудал болсон
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат: 

Монгол Улсын гадаад өр ямар хэмжээнд байна вэ?

-Өр үнэхээр эмзэглэх асуудал болсон. Өнөөдөр Монгол Улсын гадаад өр 21.7 тэрбум ам.доллар болсон, хувийн хэвшлээ оруулаад. Үүнээс Засгийн газрын өр 17 их наяд төгрөг байна. Шууд нэрлэсэн дүнгээрээ шүү дээ. Шууд бол 15.7 их наядын өр байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын дотоод, гадаад өр найман тэрбум ам.доллар байна.

Ингээд үзвэл Монгол Улсын нэг иргэн зургаан сая төгрөгийн өртэй яваа. Хувийн хэвшлийнхнийг оруулаад тооцвол Монгол Улсын нэг иргэн 14 сая төгрөгийн өртэй болж байгаа. Энэ бол маш эрсдэлтэй тоо. Дээрээс нь Монгол Улсын нийт ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин, тэтгэвэр авч байгаа иргэдийн 86 хувь нь зээлтэй байна. Нэг үгээр хэлбэл, сүүлийн дөрвөн жилд Монгол Улс өрөнд баригдаж, өтөнд идэгдсэн улс орон болж хувирлаа. Энэ эдийн засгийн хувьд ч, улс орны тусгаар тогтнолд ч маш том харанга дэлдэж байгаа аюултай асуудал.


72ХҮНДЭМЖИВ
Дэмжих
118ХҮНДЭМЖИВ
Дэмжих