Микро автобусныхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ
Микро-автобусныхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ
2016.03.15

Микро автобусныхан тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэж мэдэгдлээ

Нийтийн тээврийн газраас микро автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд тодорхой стандарт шаардлага хангасан тээврийн хэрэгслээр үйлчлэх шаардлага тавьсан.

Гэвч стандарт хэрэгжүүлэх, торгууль нэрээр мөнгө хүүлж байна. Оношлогоонд тэнцсэн машиныг үйлчилгээнд явуулахгүй  өдөр бүр замын цагдаа 5000-30000 төгрөгөөр торгож  Нийслэлийн тээврийн газраас биднийг хохироож  байна гэж  хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭХ-ноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Өнөөдөр микро автобусаар нийтийн тээврийн үйлчилгээнд явж амьдрал ахуйгаа залгуулдаг 1600 орчим  хүн байна.

Насжилтаар нь ангилснаас болж 350 гаруй тээврийн хэрэгсэл үхмэл хөрөнгө болсон ажээ. “ Хотын алслагдсан дүүрэгт энэхүү үйлчилгээ шаардлагатай байгаа. Иргэд хүсэлтээ удаа дараа Нийтийн тээврийн газарт гаргаж байгаа боловч хариу арга хэмжээ авахүй байна. Төр биднийг ажилгүй, орлогогүй болгож байгаа бол ажлын байрыг нь гаргаж өгөх хэрэгтэй. 20 гаруй жил нэг компанид хөлс хүчээ шавахуулчихаад нийгмийн даатгалд нэг ч удаа хамрагдаагүй тэтгэвэрт орох нас болоогүй биднийг хаана ч ажилд авахүй. Төрд үүнийг шийдэх боломж байна.” гэж тэд нэмж хэлсэн. Хэрэв биднийг ажлын байраар хангахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж өлгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийнэ. Үхмэл хөрөнгөө шатаасан ч болно гэлээ.