МШХХТГ -ын дарга Ц.Жадамбаа
2016.03.15

Цахим сүлжээ "PR" хийх талбар болж хувирлаа

Баримтгүй, нотолгоогүй, хүний хувийн мэдээлэлтэй холбоотой мэдээлэл цахим худсаар тархаж иргэд жиргэж, эсвэл нүүрномоор дамжуулан сэтгэгдэл бичсээр байдаг. Энэ хэдийгээр тухайн хүний эрх боловч нийгмийг талцуулсан сэдвүүд улс орны аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй байна. Хамгийн сүүлийн жишээ “Мүүн ажиллагаа Монголд” нэртэй цуврал нэвтрүүлэг байлаа. Цахим сүлжээнд хүчтэй тархаж, олон нийтийг мэтгэлцүүлсэн бичлэг гарсан нь “Херо”-гийн хэрэг. Улс орны эрх ашигтай холбоотой, эрх мэдэлтний талцан маргадаг зүйлстэй олон нийтийн дэмжлэгийг авхын тулд цахим сүлжээг ашиглаж байгаа жишээ байж болохыг судлаачид тэмдэглэж байна.

Хэрвээ сонгуулийн цагт энэ мэт сөрөг "PR"-ийн шинжтэй зүйл болж хувирвал зөв сонголтоо хийж чадалгүй эргэлзээтэй үр дүн гарч болохоор байна. МШХХТГ-аас facebook, Twitter, Instagram зэрэг хэрэгсэлд хандаж тухайн цаг үед хаах зохицуулалт хийхээр ажиллаж байгаа юм байна.

МШХХТГ -ын дарга Ц.Жадамбаа: Facebook өөр дээрээ трирозмийн эсрэг сурталчлгаа, трирозмыг өдөөн хатгасан, түүнд дуудсан мэдээллийг шууд устгадаг админ эрхийг улсуудад өгч эхэлж байгаа. Түүнтэй адил манайд үйлчилж байгаа хууль эрх зүйтэй холбоотой асуудлаар бид устгадаг эрхийг авхаар ажиллаж байгаа. Үүнийг мэдээлэл технологи шуудан харилцаа холбооны газар олон улсын эрхзүйн орчноор авдаггүй юм билээ. Цагдаагийн ерөнхий газар, кибер аюулгүй ажиллагааны газар авна гэсэн заалттай.

Бүрэн эхээр нь бичлэгээс ....