Хүүхдийн төлөө газар.З 2016.03.15 | Телевиз: Eagle TV

Сурагчдын хооронд үүссэн зөрчилд эцэг эх дур мэдэн оролцож байна

Сурагчдын хооронд үүссэн зөрчилд эцэг эх дур мэдэн оролцож байна

 Саяхан нэгэн ерөнхий боловсролын сургууль дээр бусадтай найзалдаггүй гэсэн шалтгаанаар хэсэг охидыг найзгүй ганцаардсан гэх охины ээж ирж загнажээ.

Үүнийг тухайн ангийн багш нь мэдээгүй бөгөөд өнөө загнуулсан хүүхдүүд эцэг эхдээ хэлжээ. Энэ мэт хүүхэд хоорондын дунд үүссэн харилцааг зөвшөөрөлгүй насанд хүрсэн нэгэн орж ирэх нь элбэг байдгийг сургуулийн нийгмийн ажилтан хэлж байна. Сургуулиудад үүнийг нарийн зохицуулсан дотоод журам байхгүй байна. Чингэлтэй дүүргийн 50-р сургууль дотоод камераар орчныг хянадаг бол, 17-р сургууль хичээл эхлэхээс өмнө багш нь хуралдаж энэ мэт асуудалд хэрхэн ажиллахаа ярилцдаг байна.

ХТҮГ-ын газрын дарга Т.Энхтайван: Сургуулийн орчинд хоёр хүүхэд маргалдан нэг нь нөгөөгөө зодож гэмтээхэд эцэг эх нь ирээд эргээгээд тухайн хүүхдийг шийтгэх аль нэг хэлбэрийг ашигласан байгаа тохиолдолд хүүхдийн эрхийн байцаагч газар дээр нь очиж үнэхээр хэн буруутай эсэхийг тогтооно. Хэрвээ хүүхэд нь буруу үйлдэл дээр хүүхдээ өмөөрч бусад хүүхдийн нэр хүндэд халдах зөрчил гаргасан бол захиргааны хариуцлага хүлээж байгаа. Мөн байцаагч маань хэн буруутайг тогтоох статустай байцаагч бий болж байгаа.

Бүрэн эхээр нь бичлэгээс....