Жадамбаа.Ц 2016.03.18 | Телевиз: МН25-р суваг

Дундын операторыг сонгон шалгаруулж байна

Монгол Улс 2014 оны долдугаар сарын 1-нд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Ингэснээр Монгол Улсын иргэд дугаартайгаа өөр операторт шилжих боломжтой болсон. Гэхдээ одоогоор бэлтгэл ажил хийгдэж байна.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Хэрэгжилтийн хувьд их шахаж байна. Одоогоор тухайн үйлчилгээг хэрэгжүүлэх дундын операторийг сонгон шалгаруулж байгаа” гэлээ.