УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллав
2016.03.21

УИХ-ын дарга Баянхонгор аймагт ажиллав

Улсын Их Хурлын дарга З.Энхболдыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат, Л.Эрдэнэчимэг болон аймгийн удирдлагууд, албаны бусад хүмүүс дагалдан Баянхонгор аймагт ажиллав.

УИХ-ын даргыг аймгийн удирдлагууд угтан авч, Засаг даргын Тамгын газарт ажиллан цаг үеийн мэдээлэлтэй танилцав. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан хэлэхдээ, Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс нь аймгийн хэмжээний төрийн удирддагын манлайллыг хэрэгжүүлэх нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг боловсронгуй болшх чиглэлээр бодлогын зөвлөгөө, дэмжлэгээр хангах, иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх хууль тогтоомжийн биелэлтийг тооцон дүгнэх зэрэг чиг үүргийг гүйцэтгэнэ.

Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилт, нутгийн захиргааны байгууллагын бодлого боловсруулах, тайлагнах ажлыг зохион байгуулж ажиллаж байгаа гэв. Түүнчлэн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, урамшуулах, хүний нөөцийн ил тод, нээлттэй байдлыгхангах чиглэлээр хийж буй ажлуудаа танилцуулсан юм.

Эрүүл мэндийн чиглэлээр хийж буй ажлууд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдал болон улсын, орон нутгийн төсвийн орлого, зарлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Сүүлийн жилүүдэд аймгийн бүтээн байгуулалт нэмэгдэж байгаа бөгөөд 1961- 2012 оны хооронд 1050 байсан бол 2012 оноос хойш 1164 орон сууц шинээр ашиглалтад оржээ. Инженерийн шугам сүлжээ энэ хугацаанд нэг дахин нэмэгдсэн байна.

УИХ-ын дарга өнгөрсөн бямба гарагт тус аймаг дахьТөрийн банкны салбарын үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын ажилтай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж 2015 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоолуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.