АН 2000 онд өмчгүй төр үлдээж байсан бол 2016 онд өртэй төр үлдээж байна
-МАН бүлгийн ажлын тайлан хурал боллоо-
2016.03.21

АН 2000 онд өмчгүй төр үлдээж байсан бол 2016 онд өртэй төр үлдээж байна

-МАН бүлгийн ажлын тайлан хурал боллоо-

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ажлын тайлан хурлаа хийлээ. Тэд нийслэлийн иргэд, сонгопнидтой уулзаж, улс орны эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал МАН-ын гишүүдийн боловсруулж батлуулсан хууль, тогтоомж, гаргасан санал, санаачлагуудаа иргэдэд тайлагнасан юм.

Түүнчлэн цаашид эдийн засгаа сэргээж, хөгжүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, сонирхсон асуултад нь хариуллаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эрх баригчдын авч хэрэгжүүлсэн нийгэм, эдийн засаг, улс төрийн алдаатай бодлого шийдвэрийн үр дүнд өнөөдрийн хямралт байдал үүссэн учраас “Монголоо аврах цаг” болсныг энэхүү хурлын үеэр тодотгож байлаа.

МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ “Монгол Улсын нийт гадаад өр 21.6 тэрбум ам.долларт хүрч, дөнгөж төрсөн нярайгаас өтгөс, буурал хүртэл хүн бүр 15 сая төгрөгийн өртэй боллоо. Дараагийн Катар болох байсан улс орноо өнөөдрийн Грекээс ч дор байдалд хүргэлээ. Монгол Улс зөвхөн 2017-2018 онд бондын өрөнд 1.3 тэрбум ам.доллар төлөхөөр байна.

Монгол Улсын эдийн засагт АН-ын бий болгосон өр хүнд дарамт болж байна.

Зөвхөн Монголбанк гэхэд л сүүлийн гурван жилд БНХАУ-ын Ардын банкнаас “Чингис", “Самурай” бондыг нийлүүлснээс их буюу 2.3 тэрбум ам.долларыг юаны своп хэлцэл нэрийн дор, жилийн тав орчим хувийн хүүтэй зээлж, гадаад өрөө ес дахин нэмэгдүүллээ.

Монголын төр, аж ахуйн нэгжүүд нь гадаад, дотоод бонд, банкны зээлийн өртэй, ажиллагсад нь цалингийн, ахмад буурлууд нь тэтгэврийн, өрх гэрүүд нь банкны өр зээлтэйгээр өдөр хоногийг аргацааж байна. Гэтэл эрх баригчид улс орон, иргэд, аж ахуйн нэгжээ өрийн дарамтаас хэрхэн гаргах, энэ их өрийг хэрхэн яаж барагдуулах талаар өнөөдрийг хүртэл ямар нэгэн арга хэмжээ боловсруулж, хэрэгжүүлсэнгүй.

Тиймээс УИХ дахь манай намын бүлгийн гишүүд өрийг нэмэгдүүлэхгүй байх, ДНБ дэх өрийн хязгаарыг тогтоож, хатуу мөрдөх талаар эрх баригчдад шаардлага хүргүүлж, тэмцэж ирсэн. Тухайлбал, улс орны өрийн хэмжээг үндэслэл тооцоогүй нэмэгдүүлж байгааг УИХ дахь МАН-ын бүлэг хатуу шүүмжлэн, засч залруулах, тодорхой санал зөвлөмжүүдийг эрх баригчид өгч ирсэн.Эрх баригчдад өгч ирсэн.

Эрх баригчид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон өрийн хэмжээг хэтрүүлэн  байсныг нь ил болгож, хүрсэн төвшин буюу 58.3 хувьд хуульчлан баталж, .цаашид үе шаттай бууруулахаар хуульд тусгуулсан. 2017-2018 онд бондуудын төлбөрийг хийхтэй холбогдуулан хуримтлалын сан байгуулах шаардлага тавьж байсан боловч эрх баригчид дэмжээгүй” гэж онцолсон.

Харин мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр, АН 2000 онд өмчгүй төр үлдээж байсан бол энэ удаад өртэй төр үлдээж байна гэдгийг ч хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, парламентийн 25 жилийн түүхэнд АН хоёр удаа эрх барьсан бөгөөд 1996-2000 онд мөн л эдийн засгийг дордуулж, өмчгүй төрийг үлдээж байсан.

Гэтэл өнөөдөр буюу 2016 онд улс орны эдийн засаг хямарсан, иргэдийн амьдрал туйлдсан. Улсын өр дээд цэгтээ хүрсэн байдалтай байгааг хэлж байлаа. Үүний дараа танхимд хүрэлцэн ирсэн иргэд МАН-ын бүлгийн гишүүдээс улс төр, нийгэм, эдийн часгийн талаар асуулт асууж хариулт авсан байна.

Т.Сайнжаргал: ХАВРЫН ЧУУЛГАН ЭХЛЭХЭЭР З.ЭНХБОЛДЫГ ОГЦРУУЛАХ САНААЧЛАГА ГАРГААЧ

Энэ үеэр эдийн засагч Н.Дашзэвэг “Эдийн засаг хүн- дэрлээ. Ард түмнээ ядуурал, баян хоосны ялгаанаас аваръя. Үүнээс хойш 4-10 жилийн дараа хятадууд биднээс өр зээлийнхээ оронд газар нутгаа өг гээд сууж байхыг үгүйсгэхээргүй болчихлоо. Энэ бол бодит байдал. Монгол төгрөгийн дархлаа байхгүй боллоо.

Өнөөдөр амжиргааны түвшин 20-30 хувиар уначихсан байна. Гэтэл статистик тоо худлаа  гараад байдаг.

Цаашдаа эдийн засгаа тэтгэх чиглэлд арга хэмжээ авахгүй бол иргэдийн амьдрал өдөр хоногоор уруудаж байна" гэж хэлсэн. Харин иргэн Т.Сайнжаргал Хаврын чуулган эхлэхээр З.Энхболдыг огцруулах санаачлага гаргаач гэдгийг уриалж байлаа. Өөрөөр хэлбэл, энэ хүн Цэцийн даргыг өөрийн хүслээр огцруулсан.

Монгол төрийн бодлогыг энэ хүн өөрийнхөөрөө шийдэж байгааг сөрөг хүчин болиулах хэрэгтэй. Сонгууль дөхөж байгаа үөд төр засгаа бужигнуулж болохгүй гэж хандмааргүй байна. Хариуцлага тооцоход цаг хугацааны хамаарал байж болохгүй" гэсэн юм. Харин Баянгол дүүргийн иргэн хэлэхдээ АН Засгийн эрх барьж байх үед ахмадууд 20 мянган төгрөгийн үнэлгээтэй болсон гэлээ.

Өөрөөр хэлбэл, АН засгийн эрх барьсан дөрвөн жилдээ ахмадуудын тэтгэврийг өрдөө 20-хон мянган төгрөгөөр нэмсэн нь тэднийг дэндүү дорд үэсэн хэрэг гэдгийг тэрбээр онцолсон. Баянэүрх дүүргийн иргэн санал бодпоо илэрхийлэхдээ АН засгийн эрх барьсан жилүүдэд бизнөс эрхлэх ямар ч боломжгүй болж байгааг дуулгасан. Тухайлбал, түүний хувьд “Да хүрээ трөйд” эахад машин борлуулдаг байсан бөгөөд өдгөө хотын даргын харалган шийдвэрээс болоод сүүлийн хэдэн сар орлогогүй болсноо хэлсэн юм.

Учир нь Э.Бат-Үүлийн захирамжаар төхникийн захуудыг нүүлгэх гэж байгаа нь маш буруу, цагаа олоогүй, иргэдээ бодоогүй шийдвэр гэдгийг ч хэлсэн. Тиймээс МАН сөрөг хүчнийхээ хувьд эдгээр буруу шийдвэрийг зөв тал руу нь чиглүүлэхэд анхаарахыг хүслээ.