2016.03.22

Мэндчилгээ

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд Наурызын баярын мэндчилгээ дэвшүүллээ.

“Монгол улсын нийт казах иргэд ээ. Эрхэм хүндэт Баян-Өлгийчүүдээ

Урин хавартай учран золгож буйг бэлгэдэн, хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг Казах түмний ёс заншил, өв уламжлал, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон хаврын баяр Наурызын баярыг тохиолдуулан нийт Казах иргэд та бүхэнд Монгол ардын намын удирдах зөвлөлийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндчилгээг дэвшүүлж, хотол олноороо эрүүл энх, амар амгалан байж, хиймор цогтой, урам цогтой амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье”