2016.03.22

Сонгууль хүртэл бүлэг энэ хэвээр ажиллана

УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар УИХ-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарч байгаагаа мэдэгдсэн.

Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг энэ талаар ямар байр суурь илэрхийлснийг тодрууллаа. Тэрбээр “Албан тоот бичгийг хүлээж авсан. Бүлгийн өөрсдийн улс төрийн хариуцлага гэж бий. Бүрэн эрхийнхээ хугацааг дуустал бүлэг ажиллах шаардлагатай. Ямар ч байсан энэ чигээрээ сонгууль хүртэл ажиллана гэж бодож байна” гэлээ.