ОБЕГ 2016.03.25 | ХМА: ОБЕГ

Зарлан мэдээлэх дуут дохиогоор бэлэн байдлаа шалгалаа

Зарлан мэдээлэх дуут дохиогоор бэлэн байдлаа шалгалаа

Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журмаар жил бүрийн 03 дугаар сарын 4 дэх долоо хоногийн пүрэв гарагт зохион байгуулдаг.

Энэ дагуу өнөөдөр 16.00 цагаас улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээлж дохиогоор ажиллах дадлага сургуулийг зохион байгууллаа.

Уг сургуульд ОБЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн хамрагдаж, Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор ажиллан бэлэн байдлын үзлэг хийж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх  дадлага сургууль хийлээ.