Дүүргийн гудамж байрны нийтийн эрүүл"-ийг чадавхижуулах мэргэжил арга зүйн сургалт амжилттай явагдлаа
2016.03.25

Дүүргийн гудамж байрны нийтийн эрүүл"-ийг чадавхижуулах мэргэжил арга зүйн сургалт амжилттай явагдлаа

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн баталсан “Амар тайван Чингэлтэй” хөтөлбөрийн хүрээнд, хороодын гудамж байранд, Нийтийн Эргүүл ажиллуулах журам батлагдаж, 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мянга гаруй Гудамж байрны Нийтийн Эргүүл ажиллаж байна.  

Энэ сарын 21,22-ны өдрүүдэд Таван толгой дахь сургалтын төвд, мэргэжил арга зүйн  сургалт хийгдлээ.

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга  Д. Бат-Эрдэнэ, Зөвлөлийн дэд дарга бөгөөд дүүргийн засаг дарга Д. Ганболд, Зөвлөлийн гишүүн дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Ж. Эрдэнэбат , Зөвлөлийн гишүүн,  дүүргийн прокурор, Л.Бадралт, Зөвлөлийн гишүүн, дүүргийн Цагдаагийн 1-р хэлтсийн дарга П.Батбаатар, Зөвлөлийн гишүүн, дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дарга Б. Нацагдорж ,Зөвлөлийн гишүүн, дүүргийн   Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга О.Болд, Зөвлөлийн гишүүн дүүргийн Замын Цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Зөвлөлийн гишүүн, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Я.Жаргалсайхан  нарын дүүргийн удирдлагууд биечлэн оролцож, мэргэжил арга зүйн сургалт явууллаа.