Замын Цагдаагийн газраас талархал гардууллаа
2016.03.25

Замын Цагдаагийн газраас талархал гардууллаа

​ Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэд Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ү.Зоригтбаатар талархал гардуулж өглөө. 

Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сургууль, цэцэрлэгийн орчин тойронд хүүхдийн аваар, ослоос сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ажлыг үнэлж ийнхүү талархал гардуулсан байна. 


Тус талархалд “Зам тээврийн осолд хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлж сэргууль, цэцэрлэгийн орчныг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах стандартад нийцүүлж тохижуулсан” хэмээн онцолжээ.