Батхүү.Г 2016.03.25 | Телевиз: NTV

Дундговь аймгийн 105 иргэн “МоАН санаачилга” ТББ-т элслээ

Дундговь аймагт “МоАН санаачилга” ТББ-ын  салбар зөвлөл байгуулагдлаа.  

 “Дундговь аймгийн хувьд анхны салбар зөвлөл болно гэж хүсэлт тавьсны дагуу нэг номерын гэрчилгээ гардуулсан” гэж УИХ-ын гишүүн Г.Батхүү хэллээ.

Тус салбар зөвлөлийн анхны хуралдаанд  200 орчим хүн оролцсоноос гадна 105 хүн МоАН-д нэгдэж байгаагаа илэрхийлж гишүүнээр элсчээ.