Баттулга.Д 2016.03.28 | Сайт: 24tsag.mn

НИТХ-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 1 тэрбум 460 саяар тогтоолоо

НИТХ-ын сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг 1 тэрбум 460 саяар тогтоолоо

        Үндэсний аудитын газраас 2016 оны УИХ-ын сонгуульд нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 3.4 тэрбум төгрөгөөр тогтоосон. 

Тэгвэл өнөөдөр НИТХ-ын сонгуулийн тойрогт нам, эвсэл тус бүрийн зарцуулах дээд хэмжээг 1 тэрбум 460 сая төгрөг байхаар тогтоожээ. Харин нэр дэвшигчдээс зарцуулах хэмжээг тойргоос нь шалтгаалаад 106.4-194.4 сая төгрөгөөр тогтоожээ. 

Харин өнгөрсөн 2012 оны сонгуулиар, НИТХ-ын НИТХ-ын 2016 оны сонгуульд оролцох нам, эвслийн сонгуулийн зардлын дээд хэмжээ 2 тэрбум, нэр дэвшигчдийн зардал тойргоосоо шалтгаалаад 103-141 сая төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл, нам, эвслийн сонгуулийн зардал 2016 оны сонгуулиар буурч, нэр дэвшигчдийн зардал өсчээ.