Энхтүвшин.Ө 2016.03.30 | Сонин: Өдрийн сонин

Өгөөмөр захын тухай юу ч яриагүй

Өгөөмөр захын тухай юу ч яриагүй

УИХ-ын зарим гишүүн болон Нийслэлийн МАН- ынхан “Да хүрээ" захын түрээслэгч нартай уулзаж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан билээ. Үүний дараагаас УИХ-ын гишүүн Ө.Энхтүөшинтэй холбоотой зарим мэдээлэл цацагдах болсон тул тэрбээр дараах тодруулгыг өглөө.

-“Да хүрээ” захыг нүүлгэх асуудлыг зогсоохыг шаардаж та бүхэн нэлээд тэмцэж ярилаа. Ямар үр дүнтэй байна вэ?

-Техникийн захуудыг нүүлгэх асуудал дээр хотын удирдпага болон тэнд бизнес эрхэлж буй иргэдийн хооронд үл ойлголцол үүссэн гэдгийг би өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсож байсан. " Гэхдээ энэ асуудал зүгээр үл ойлголцол төдий биш, бүр хурццах тал руугаа ханджээ гэдгийг энэ сарын 23-ны өдөр “Да хүрээ’’ орчмын техникийн захуудын бизнес эрхлэгчидтэй уулзахдаа сайн мэдэрсэн юм. Уулзалт маш ширүүн уур амьсгалтай болсон.

Тэнд ямар нэгэн намчирхсан, улстөржсөн асуудал байгаагүй. Уулзалтын дараа би шууд хотын удирдлагуудтай уулзах санал тавьсан. Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хариу өгөөгүй харин хотын ИХТ-ийн дарга Д.Баттулга маргааш нь надтай уулзсан. “Да хүрээ” зах дээр болсон уулзалтын уур амьсгалыг, нийслэлийн МАН- ын хорооны дарга Ц.Сандуй бид хоёр танилцуулсан. Байдлыг Д.Баттулга дарга ойлгоод байгаа юм байна гэж надад санагдсан. Би бол муугүй сэтгэгдэлтэй тэндээс гарсан.

-Тэр уулзалтаар та бүхэн яг ямар асуудлуудыгхөндөж юун дээр ойлголцсон юм бэ?

-Бүгдийг хоморголж албадан нүүлгэхгүй гэсэн. Ялангуяа битүү зах барьж "байгаа бол' бүр ярих юм байхгүй. Үүнийг амлая гэсэн. Харин ил задгай газарт машин зарж байгаа бол хотоос гаргана гэсэн. Үүнийх нь хариуд би, баруун талын шинэ зах дээр ч бас л задгай талбай дээр машин зарах учир ялгаагүй юм байна шүү дээ, иргэдийнхээ эрүүл мэндийг бодоод эдийн засаг хүнд байгаа энэ үед бизнес эрхпэгчдийг оролдоод хэрэггүй шүү дээ. Тэдэнд тусалж чаддаггүй юмаа гэхэд гай болохгүй бол сайнсан гэж хэлсэн. Тэгэхэд ярилцъя, тэр хүмүүстэй бид уулзана гэсэн.

-Гэхдээ таныг Д. Баттулга дарга “Ө.Энхтүвшин гишүүн Өгөөмөр захыг яриад гарсан” гэж хэлсэн. Тэгэхээр таныг хувийн ашиг сонирхлоор үүнд хандаад байна гэж үзэх тал байна. Тэр хэр үндэслэлтэй вэ?

-Би “Өгөөмөр” захын тухай огт яриагүй, ярих шаардлага ч байхгүй. “Өгөөмөр” захынхан өөрсдөө хотынхонтой учраа ололцоод ирсэн гэж ойлгодог. Ер нь галзуураагүй л бол Шар хадны захын орчныхонтой уулзчихаад хаа хамаагүй өөр газарт байгаа “Өгөөмөр”- ийн тухай юу гэж ярих вэ дээ. Д.Баттулга дарга ямар зорилготой ингэж мушгисан юм бол доо. Уг нь би түүнийг гайгүй нуруутай хүн гэж үнэлдэг байсан юмсан. Гэтэл гүтгэлгээс нь харахад бас л эргээд харангуут ар нуруу руу хутгалдаг барьцгүй нөхөр бололтой. Тэнд ю яригдсаныг Ц.Сандуй дарга нэгд нэгэнгүй сайн мэднэ. Бид хамт орж уулзсан юм.

Энэ талаар Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйтай холбогдож тодруулахад “Да хүрээ захынхан “Энэ асуудлын талаар бид нийслэл рүү яриад удлаа. Гэвч нийслэлээс бидэнд ямар нэгэн хариу өдийг хүртэл өгөхгүй байгаа тул та бүхэн тусална уу” гэж НИТХ дахь МАН-ын бүлэгт хандаж  улмаар УИХ дахь МАН-ын бүлэгт хандсан юм. Үүний хүрээнд УИХ- ын гишүүн Ө.Энхтүвшин Баянзүрх дүүргийн “Да хүрээ” зах, дахин төлөвлөлт хийгдэж байгаа газруудад ажиллаж, бид дагалдан явсан.

Иргэдийн хувьд үнэхээр бухимдалтай байсан. Нийслэлийн удирдлагуудад байдлыг хэлэх гэхэд биднийг хүлээж авдаггүй учраас УИХ- ын гишүүний хувьд хүсэлтийг маань уламжилж өгөөч гэж тэд хүссэн. Ө.Энхтүвшин гишүүн маргааш нь Д.Баттулга даргатай уулзахаар цаг авч, бид хоёр хамт орсон. Хэвлэл мэдээллийнхэн хамт явж байсан ч Д.Баттулга дарга “Улстөржөөд яахав ээ, хамтдаа суугаад ярилцъя” гэснээр нь гишүүн бид хоёр түүнтэй уулзаж, түрээслэгчдийн бодол саналыг уламжилсан. Тэрбээр ил задгай талбайд машин зарж байгаа хүмүүс нь гэхээс битүү захад зарж байгаа хүмүүст асуудал байхгүй хэмээж тэд энгийн сайхан яриа хөөрөө өрнүүлсэн. Түүнээс тэдний хооронд “Өгөөмөр" захын тухай нэг ч яриа болоогүй. Харин сүүлдээ асуудал ингэж өөрөөр өрнөж, улстөржүүлж байгаад харамсч байна” гэв.