Жадамбаа.Ц 2016.03.31 | Сонин: Ардчилал

Ц.Жадамбаа: Монгол Улс маркийн хөгжлийн түүхээрээ дэлхийд дээгүүр үнэлэгддэг

Ц.Жадамбаа: Монгол Улс маркийн хөгжлийн түүхээрээ дэлхийд дээгүүр үнэлэгддэг
Монголын марк

Энэ үеэр Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаатай цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн 95 жилийн түүхийн хөгжлийг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэ салбарын 95 жилийн хөгжлийн түүхийг бүхэлд нь багцалж, дүгнэж хэлэх боломжгүй. Орчин цагийн харилцаа холбоо байгууллага илгээмжийн гэдэг утгаараа 95 болохоос өнө эртний түүхтэй. Дээхнэ үеэс өртөө, улаа гэж байсан шүү дээ.

Салбар, он цагийн үечлэлээр нь авч үзвэл өөр өөрийн гэсэн тодорхой үр дүнд хүрсээр байна. Харилцаа холбооны салбарт ч бас тодорхой үр дүн гарч, бүтээлч, шинжлэх ухаанч олон ажил хийгдэж байгаад олзуурхдаг. Энэ дашрамд монголчууддаа, салбарынхаа хамт олонд 95 жилийн ойн мэнд хүргэе.

-Шуудан хүргэлтийн хурд ямар түвшинд байгаа вэ?

-Ерөнхийдөө дажгүй шүү. Иргэдэд түргэн шуурхай үйлчлэх нь бидний үүрэг. Боломж , бололцоо бүрэ дайчилж байгаа.

-"Өрх бүрт шуудан" хөтөлбөрийн хэрэгжилт хэр байгаа бол?

-Энэ бол маш өргөн, далайцтай ажил. Одоогоор үр дүнг дүгнэж хэлэх хараахан болоогүй.

-Маркийг стандартын дагуу, зөв хадгалах нь их чухал гэдэг. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна?

Энэ бол их чухал асуудал. "Монгол шуудан"-гийн хувьд маркийг стандартын дагуу хадгалдаг. Одоо ч гэсэн үнэ цэнэтэй маркуудыг хадгалж байна. Монгол Улс маркийн хөгжлийн түүхээрээ дэлхийд дээгүүр үнэлэгддэг.