Жадамбаа.Ц 2016.03.31 | Телевиз: UBS

Харилцаа холбооны салбарын түүхэн марк худалдаанд гаргалаа

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой тохиож байна.

Түүхт өдрийн хүрээнд 95 жилийн ойн  бэлгэ тэмдэг болсон маркыг худалдаанд гаргалаа.

МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа “Марк бол тухайн жилийн онцлогийг ОУ-д таниулдаг хамгийн том нэрийн хуудас болдог. Тухайлбал гадаадын жуулчид энэ жилийн бестселлэр марк, Монгол улс юугаараа онцлог байна, түүхэн ач холбогдлыг нь маркаар нь таньдаг. Тэр утгаараа манай салбар 95 жилийн тэгш ойг тохиолдуулан түүхэн маркийг гаргаж байна”гэлээ.