Эрдэнэбат.Ж 2016.03.31 | Телевиз: TМ

Дахин өр тавих ямар ч боломж энэ Засгийн газарт байхгүй

“Танил хүн” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат оролцлоо.

Тойрогтоо хэзээнээс эхлэн ажиллаж байна вэ? 

Аймгийн дарга байх үеэсээ иргэдтэйгээ жил бүр уулзаж байна  гэдэг төлөвлөгөөтэй ажиллаж байсан. Гишүүн болсноосоо хойш ч жил болгон иргэдтэйгээ уулздаг хэвээрээ байгаа.

Иргэдийн амьдрал ямар байна вэ?

Сэлэнгэчүүд их хөдөлмөрч ард түмэн гэж хүн бүр хэлдэг. Өглөөнөөс орой болтол хөдөлмөрлөж байдаг. Улирлын шинж чанартай ажил, хөдөлмөр гэж байдаггүй. Аймгийн дарга байхдаа өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэн бүр өөрийн хэрэглээг ханган илүү гарсан зүйлээрээ орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж байсан. Ингэхэд санхүүгийн эх үүсвэр шаардлагатай байв. Тиймээс бага ч болов асуудлыг нь шийдэхийн тулд тодорхой хэмжээнд тусламж үзүүлсэн.

Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой ачаа  иргэдийн нуруун дээр мэдрэгдэж эхэллээ.

 Сүүлд иргэдтэй уулзалт хийхэд ард, иргэдийн амьдрал арай  өөр болсон байна. “Бид яаж амьдрах вэ” гэж асуудаг болсон. Өмнө нь “Би ийм юм хиймээр байна гэж уулздаг байсан. Одоо тэдний арга нь барагдаж байх шиг байна. Тэр хүмүүс хөдөлмөрлөөд байгаа боловч амьдрах арга нь болж өгөхгүй байна. Эдийн засгийн хүндрэлтэй холбоотой ачаа  иргэдийн нуруун дээр мэдрэгдэж эхэллээ.

Газар тариалангийн бүс нутаг учраас малчдын хувьд бэлчээрийн асуудал их хүндрэлтэй байдаг. Харин бүтээгдэхүүнээ хэрхэн боловсруулах нь асуудал болсон.

 Эдийн засгийн хүндрэлээс  хурдан хугацаанд  хохирол багатай яаж гарах вэ?

Монгол улс жижиг эдийн засагтай. Импортын эдийн засагтай улс эдийн засгаа сэргээхийн тулд үйлдвэрлэлээ л хөгжүүлэх хэрэгтэй. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд бидэнд мөнгө хэрэгтэй болно. Мөнгө босгох цөөн хэдэн арга бий. Эрх баригчдын шүтдэг арга бол зээл авах. Нэг талдаа мөнгө босгох арга боловч нөгөө талаараа өрийн хямралд оруулах нөхцөл байдлыг бий болгодог. Өөр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, эсвэл байгаа бололцоогоо ашиглах зэрэг аргууд бий. Одоо бол өр тавих ямар ч боломж энэ Засгийн газарт байхгүй. Улс орноо боддог л бол тийм боломж байхгүй болсон.

             Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү