“Би эндээс явахгүй”
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2016.04.01

“Би эндээс явахгүй”

Ийм нэртэй кино байдгийг уншигчид мэднэ.

Тэгвэл энэ үгийг эрхэм гишүүн О.Баасанхүү хэлж сууна. Засгийн газрыг огцруулахаас эхлээд улс төр хийдэг зүйл дээр дөрөө нийлдэг гиигүүн Г.Уянга, Л.Цог нар нь “Шударга ёс” эвслээс гарсны дараа түүнийг “хувь заяа тодорхойлогч” хэмээн бичиж байв.

Аливаа нам, эвсэл УИХ-д наймаас дээш гишүүнтэй байж бүлэг байгуулах боломжтой болдог юм. 2012 оны сонгуулийн дараа уг эвсэл УИХ-д 11 гишүүнтэй байсан. Д.Батцогт гишүүн эвслийг бүрдүүлэгч МҮАН- аас гарч, АН-д орсноор арвуулаа боллоо. Харин одоо хоёр гишүүн нь гарсан учраас наймуулаа байгаа юм.

Хэрэв О.Баасанхүү “найз нараа” дагаад гарчихвал энэ эвсэл задарна, бүлэг байх хэмжээний чадамжгүй болно. Тэгэхээр Засгийн газар ч задарна гэсэн үг. Ийм салаа замын уулзварт зогсож буй болохоор О.Баасанхүүг гарна, гарахгүй гэх мэдээлэл нэлээд гарсан.

Тэгвэл тэрбээр нэгэн сонинд бүлгээсээ гарахгүй гэдгээ ярьжээ. “Би муу ч гэсэн төрдөө тангараг өргөсөн хүн. Сонгууль болоход хоёр сар дутуу байхад Засгийн газрыг тогтворгүй болгож болохгүй” гэжээ. Нэг ёсондоо сонгууль дуустал эрхэм гишүүн эвслээсээ явахгүй нь.