Эмч нарын баярыг угтан шагнал гардууллаа
2016.04.01

Эмч нарын баярыг угтан шагнал гардууллаа

Олон улсын эмч нарын баярыг угтан СХД-ийн эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий 25 хүнд салбарын шагнал гардуулах арга хэмжээ болов.

Шагналыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын зөвлөх, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Д.Сандагсүрэн гардуулан өгч баяр хүргэлээ. Эдгээр иргэд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарт хүсэлт тавьсаны дүнд ийнхүү хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн юм. Энэ удаад эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгийг 13 хүн, Эрүүл мэнд, спортын яамын жуух бичгийг 13 иргэн гардан авсан юм.