2011 оны Монгол Улсын төсөвт УИХ-ын гишүүнийхээ хувиар дараах хөрөнгө оруулалтуудыг тойрогтоо суулгуулан ажиллаж байна.
УИХ
2011.05.09

2011 оны Монгол Улсын төсөвт УИХ-ын гишүүнийхээ хувиар дараах хөрөнгө оруулалтуудыг тойрогтоо суулгуулан ажиллаж байна.

1.Бэлчээр хамгаалах, усжуулах, орон нутагт ЖДҮ-ийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилт – 199.0 сая төгрөг

 

Уг төслийн хүрээнд Зуунмод, Алтанбулаг, Баянцогт, Баян-Өнжүүл, Бүрэн, Сэргэлэн сумдын нутагт нийт 11ш худаг гаргана мөн Баян-Өнжүүл суманд Бага оврын тэжээлийн үйлдвэр, Бүрэн суманд Сүү, цагаан идээ боловсруулах цех, Өндөрширээт суманд Арьс ширний цех тус тус шинээр байгуулагдана.

 

2. Нутгийн захиргааны байгууллагын мэдээллийн технологийн хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр – 45.0 сая төгрөг

 

3.Сумдын төсөвт байгууллагуудын мэдээллийн технологийн хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр – 45.0 сая төгрөг

 

  1. Нутгийн захиргааны байгууллагын чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн санхүүжилт – 85.0 сая төгрөг

 

Энэхүү төслийн хүрээнд Зуунмод сумын ЗДТГ-ыг 41.0 сая төгрөгөөр засварлаж, Зуунмод сумын Зүүндэлгэр 4 дүгээр баг, Бүрэн, Дэлгэрхаан сумдын ахмадын чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулж, Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар баг, Өндөрширээт сумын Баянтуул 1 дүгээр багийн төвүүдийг шинээр барьна.

 

  1. Иргэдийн эрүүл, аюулгүй байдал, хот тохижилтын төслийн санхүүжилт – 120.0 сая төгрөг

 

Уг төслөөр Зуунмод сумын МСҮТөвийн урд талын үерийн даланг засварлаж, гэр хороололд гэрэлтүүлэг тавьж, явган хүний зам тавин, гэр хорооллын айлуудыг дугааржуулахаас гадна Баян-Өнжүүл сумын төв талбайг тохижуулж, гэрэлтүүлэг тавьна. Мөн Зуунмод сумын 6 баг болон Алтанбулаг, Баян-Өнжүүл, Бүрэн, Өндөрширээт, Дэлгэрхаан сумдад нийт 11ш хүүхдийн тоглоомын талбай байгуулахаар төлөвлөгдсөн байна.

 

  1. “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих сан”-гийн санхүүжилт 70.0 сая төгрөг

 

  1. Төв аймгийн орон гэргүй өрхүүдэд 4 болон 5 ханатай гэр олгох төсөл – 80.0 сая төгрөг

 

  1. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн цахим мэдээллийн сангийн санхүүжилт – 40.0 сая төгрөг

 

  1. Орон нутгийн хөгжлийг дэмжих төслүүдийн санхүүжилт – 82.0 сая төгрөг

 

  1. Эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулах хөтөлбөрийн санхүүжилт – 42.0 сая төгрөг

 

Энэхүү төслөөр Дэлгэрхаан сумын Хүн-эмнэлгийн граж, агуулах, сургалтын төвийг 40.0 сая төгрөгөөр засварлаж, Архуст сумын Хүн-эмнэлгийн гал тогооны тоног төхөөрөмжийг сайжруулна.

 

  1. Боловсролын байгууллагын чадавхийг дэмжих хөтөлбөрийн санхүүжилт – 110.0 сая төгрөг

 

Уг төслөөр Бүрэн сумын Соёлын төвийн сандлыг шинэчилж, Өндөрширээт сумын Соёлын төвд 60.0 сая төгрөгөөр их засвар хийхээс гадна Алтанбулаг сумын дунд сургуулийн уурын зуухыг 40.0 сая төгрөгөөр шинэчилэхээр төлөвлөгдсөн байна.

 

  1. Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт 52.0 сая төгрөгөөр засвар хийнэ.

 

Малын үүлдэр, угсааг сайжруулах төслийн санхүүжилт – 30.0 сая төгрөг.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.