2016.04.05

Эмэгтэйчүүд бүх асуудлыг хараандаа зэрэг байлгах чадвартай

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай ярилцлаа.

Эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд яах шаардлагатай вэ?

Судалгаанаас харахад хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудлууд нэн тэргүүний тулгамдсан асуудал байдаг. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд эмэгтэйчүүд л манлайлан оролцох хэрэгтэй. Нөгөө талаар эмэгтэйчүүдээ зоригжуулах хэрэгтэй.

Өнгөрсөн 26 жилийн туршид эрэгтэйчүүд төр барьснаар ямар үр дүн авчирсан бэ?

Монголчууд бид арга билгийн ухаанаар бүх асуудлыг шийдэж ирсэн. Эрчүүд алсын онч хараатай бол, эмэгтэйчүүд бүх асуудлыг хараандаа зэрэг байлгах чадвартай байдаг. Салбарт жендерийн зохистой харьцаа алдагдсан байна.

   Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү