2016.04.07

Сонгуулийн зардал 16.4 тэрбум төгрөг болно

УИХ-ын хаврын чуулганы хуралдаан эхэллээ.

Хуралдааны  эхэнд  Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.

Уг  төсөлд сонгуулийн зардлыг 16.4 тэрбум төгрөг байхаар зааж өгчээ. Үүний 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Сонгуулийн зардал жилээс жилд нэмэгдэж байна. 2008 онд 7.2 тэрбум, 2012 онд 16.8 тэрбум, энэ жил 16.4  тэрбум төгрөг байхаар орж ирлээ. Энэ жил өнгөрсөн сонгуулиас арай буурсан харагдаж байна. Санал авах, тоолох, дүн гаргах ажиллагаанд хэрэглэх  тоног төхөөрөмж гээд 2.5 тэрбумыг суулгасан. Энд хар машины асуудал байна уу?

Сонгуульд орж буй хүмүүс 100 хувь оролцохгүй. Хэдэн хүн оролцоно гэж тооцож байна вэ?  гэдгийг лавлалаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /-ийг хэлэлцэж байна.