Бямбацогт.С 2016.04.07 | Сайт: MMinfo.mn

МАН-ын бүлэг тариаланчдын асуудлыг шийдэх шаардлага хүргүүлжээ

МАН-ын бүлэг тариаланчдын асуудлыг шийдэх шаардлага хүргүүлжээ

УИХ дахь МАН-ын бүлгээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдэхийг шаардсан дөрвөн зүйл бүхий шаардлагыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүргүүлжээ. 

Уг шаардлагад тариаланчдад олгохоор шийдвэрлэсэн 100 тэрбум төгрөгийн зээлийг хэсэгчлэлгүйгээр хаврын тариалалт эхлэхээс өмнө яаралтай өгөх, улс орны буудай, гурилын хэрэгцээг тариаланчидтай хамтран дахин нарийвчлан тооцож, шаардлагатай бол импортын гурил, улаанбуудайны зөвшөөрлийг хүчингүй болгохыг шаардсан байна. 

Мөн  энэ зөвшөөрлийн дагуу хилээр орж ирсэн гурил, улаанбуудайн тоо хэмжээ, оруулж ирсэн компаниудын талаарх мэдээллийг МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаардсан байна. Мөн хаврын тариалалт эхлэхийн өмнө тариаланчдыг шатахуун, үрийн буудайгаар хангах ажлыг яаралтай зохион байгуулж, үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах бэлтгэлийг эртнээс хангаж, хөрөнгийн асуудлыг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шийдэхийг онцлон дурджээ. 

Мөн 300 гаруй хүн ажилладаг газар тариалангийн салбарын тогтвортой үйл ажиллагааг дэмжих, улс мянга орны хүнсний аюулгүй байдлыг хангах үүднээс тариаланчдад тулгамдаж байгаа асуудлыг нэн даруй шийдвэрлэж, хариуг энэ сарын 10-ны дотор МАН-ын бүлэгт ирүүлэхийг шаардсан байна.