2016.04.07

Отгон чуулганаар гол асуудлаас өөр асуудлыг хэлэлцэх цаг байхгүй

УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.  

АН-ын бүлгийн хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн бэ?

Намын  бүлгүүд хуралдсан. Өөр, өөрсдийн ирэх долоо хоногт гол анхаарч буй асуудалд бүлэг хурлаа хийсэн. Манай бүлэг чуулганы завсарлагааны хугацаанд тойргуудаар ажиллан, иргэдийн дүгнэлт, саналыг сонсоод түүнийхээ талаар ярилцсан.

Танай бүлгийн хувьд чуулганы сүүлийн хуралдаанаар ямар хуулийг голчлон хэлэлцэх хэрэгтэй гэж үзэж байна вэ?

 Үе, үеийн парламентын сүүлийн чуулган нилээн бага хугацаанд хуралддаг. Отгон чуулганаар ямар асуудал хэлэлцэх талаар өчигдөр ярилцсан. Хууль зүйн салбарт хийж буй шинэчлэлийг яаралтай дуусгах ёстой, мөн татварын багц хуулиудын реформыг хийж дуусгах ёстой гэсэн үндсэн чиглэлүүдийг барьж байна. Тэрнээс биш гол асуудлуудаас өөр асуудлыг хэлэлцэх цаг байхгүй.

Гишүүд улстөржих асуудалд намын бүлгийн даргын хувьд та хэрхэн хандах вэ?           

Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү