Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт 2016.04.11 | ХМА: Мэргэжлийн холбоо

Сорил шалгалтууд явагдлаа

Сорил шалгалтууд явагдлаа

Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох шалгалт өгөхөөс өмнө нягтлан бодогчдод 3 хичээлээр сорил шалгалт өгч тэнцсэн байх шаардлага тавигддаг ба тус шалгалт  4 сарын 9-нд ММНБИ-д болж, нийт 150 гаруй хүн өглөө.

 

ММНБИ-ийн сургалтын хөтөлбөрийн хуваарийн дагуу 2016 оны эхний хагас жилийн сургалтууд үргэлжилсээр байна. Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын журмаар сорил шалгалтын Ёс зүй, мэргэжлийн үнэ цэнэ, Санхүүгийн тайлан гаргах арга зүй гэсэн 2 хичээлд нягтлан бодогчид заавал сууж, шалгалт өгөх шаардлагатай байдаг бол Мэдээллийн технологи хичээлийн сургалтад суухгүйгээр шууд шалгалт өгч болдог. Дээрх сургалт, шалгалт 4-5 сард үргэлжлэн явагдана.