Эрдэнэдалай.Б 2016.04.12 | Телевиз: МҮОНТВ

Төрөөс намд их хэмжээний санхүүжилт олгох шаардлагагүй

“Нээлттэй хэлэлцүүлэг” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт “УИХ-ын гишүүний эрх, чиг үүргийг хэрхэн тодорхойлох нь зөв бэ” гэдэг асуудлын хүрээнд ярилцлаа.

СЭЗДС-ийн багш, доктор Б.Эрдэнэдалай “Монголд тогтсон ардчиллын бэхжилт нь сайн биш байна. Иргэд төрийн байгууллагуудад итгэх итгэл нь буурч байна гэсэн судалгааны дүнгүүд бий.

Ер нь улс орнууд улс төрийн намууд, нэр дэвшигчдийн сонгуулийн болон сонгуулийн бус санхүүжилтийн асуудлыг их ярьдаг болсон.  Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох гол зүйл нь зарцуулагдах төсөв мөнгө, бодлогыг боловсруулахаас илүү сонгуульд зарцуулах мөнгөө хаанаас гаргаж болох вэ  гэсэн тал руу  их ажилладаг болжээ.

Гадны томоохон судалгааны байгууллагууд судалгаа хийхэд Азийн улс орнуудын намын  санхүүжилтийн   зохицуулалтын түвшин сул гэж гарсан байдаг.

Хариуцлага тооцох тогтолцоо манай улсад огт байхгүй байна. Хариуцлага тооцох тогтолцоог намуудад өгч буй санхүүжилтээр  тооцож болдог. Дэлхийн ихэнх оронд намууд гишүүний татвар, хандив, төрийн санхүүжилт гэсэн үндсэн эх үүсвэрээс санхүүждэг.

Сонгогдсон гишүүн ард түмний төлөөлөл байхаас илүү мөнгө санхүүгээр дэмжсэн хэсэг бүлгийн төлөөлөл болж байна. Тэгэхээр төрөөс олгож буй санхүүжилт их хэмжээгээр байх шаардлагагүй. Бага хэмжээний санхүүжилтээр зөвхөн бодлого, мөрийн хөтөлбөрөө боловсруулах, судалгаа хийх, иргэдийн сонгуулийн боловсролыг дэмжих хэрэгтэй. Хэрэв иргэд улс төрийн боловсролтой байвал авлига, хээл хахуульд автсан улстөрчийг сонгохгүй. Иргэдийн төлөө парламент ажилладаг болно”

                 Дэлгэрэнгүйг бичлэгээс үзнэ үү