Мөнхтуяа.Г 2016.04.13 | Сайт: Vip76.mn

Фукушимагийн цацраг идэвхт бодисыг тогтоох сүүлчийн арга: ‘Мөсөн Хана’

Фукушимагийн цацраг идэвхт бодисыг тогтоох сүүлчийн арга: ‘Мөсөн Хана’

2011 оны 3 дугаар сарын 11-ны өдөр үүссэн газар хөдлөлт, цунамигаас болж Япон улсын Фукушима Дайчи атомын цахилгаан станцад осол гарч, цацраг идэвхт бодис агаарт болон далайн усанд тархсан билээ.

Тус станцаас ялгарч, далайн усанд нэвчиж буй цацраг идэвхт бодисыг тогтоохын тулд Япон улс хөргөх төхөөрөмжийн хувьсал хийж байна.

Дайчи атомын станцын осол гараад хэдийнэ таван жил өнгөрсөн боловч хор уршиг нь өнөөг хүртэл арилаагүй л байна. Эвдэрсэн реакторуудын хайлсан цөмийг их хэмжээний ус асгах аргаар хөргөдөг. Гэтэл хортой ус нь реакторын сууринд үүссэн ан цаваар урсаж байгальд тархаад байгаа юм. 

...Цацраг идэвхт бодис бүхий ус Номхон далайд урсан орсон. Үүнтэй улбаатайгаар АНУ-ын өмнөд эрэгт хэмжилт хийхэд бага хэмжээний цацраг идэвх бодис илрээд байсан билээ...

Цацраг идэвхт бодисын хор хөнөөлийг бууруулах зорилготой "Мөсөн хана"

Япон улсын Засгийн газрын зүгээс Дайчи атомын цахилгаан станцаас сүүлийн таван жилийн туршид ялгарч буй цацраг идэвхт бодисыг зогсоохын тулд маш олон арга хэмжээ авч, асар их хэмжээний хөрөнгө зарцуулсаар ирсэн.

Мөсөн хана барих ажилд одоогоор 312 тэрбум ам.доллар зарцуулаад хэдий ч төсөл амжилттай болно гэдэгт зарим мэргэжилтэн итгэхгүй байна.

“Ассошиэйтед Пресс” агентлагийн мэдээлснээр 3 дугаар сард тус байгууламжийн ажилд ойролцоогоор 35 тэрбум иен (312 тэрбум ам.доллар) зарцуулсан байна. Гэхдээ уг ажил нь төлөвлөсөн хугацаанаас нэг жилээр хоцорч яваа билээ. Зарим эксперт тус ажлыг амжилттай болно гэдэгт огт итгэхгүй байгааг онцлох нь зүйтэй болов уу.

Уул нь 3 дугаар сард роботуудын тусламжтайгаар Фукушимагийн цөмийн түлштэй хайлсан саваануудыг гарган авах гэж оролдсон. Харамсалтай нь цацраг идэвхт бодисын хүчтэй нөлөөлөл нь роботуудын цахилгаан утас устаж, ажиллагаагүй болжээ. Харин шинэ төлөвлөгөө ёсоор бол атомын станц орчмыг тусгаарлах хөлдүү хана барьж, Номхон далай руу ус хорт ус урсан орохыг зогсоохоор төлөвлөжээ.

Энэхүү төлөвлөгөө нь 30 метрийн урттай хэд хэдэн хоолойноос бүрдэнэ. Тус хоолойнууд нь цөмийн дөрвөн реакторын эргэн тойрны хөрсийг хөлдөөх үүрэгтэй. Мөн реактор болон хөдөлгүүрийн байгууламжийг тойруулан 1,5 км урттай хана барина. Энэхүү мөсөн хананы үүрэг бол гүний усыг станцад нэвтрүүлэхгүй болгож, тусгаарлах юм. Дашрамд дурдахад хонгилуудыг барих ажил 3 дугаар сард дууссан байна.

Тус станцын эзэмшигч болох “TEPCO” (Токиогийн цахилгаан эрчим хүчний компани) компани нь байгууламжийг ажиллуулах албан зөвшөөрлийг 3 дугаар сарын 30-ны өдөр авчээ. Улмаар 31-ний өдөр системийг идэвхжүүлсэн юм. “TEPCO”-ын мэдэгдэж буйгаар хоолойнуудыг барих явцад ус нэвтрэхээс амжилттай сэргийлж чадсан байна. Энэ бол цөмийн байгууламжид орох усыг хааж буй анхны тохиолдол болохыг онцлон дурджээ.

Цөмийн реакторын зураглал

...“Бид үл нэвтрэх хаалтыг барих болно. Тус станцаас доош үндсэн чулуулаг хүртэлх хөрсийг хөлдөөх юм. Газар доорх ус хөлдүү хаалтад хүрмэгцээ тойрон урсах болно. Гэхдээ реакторын байгууламж доторх хортой усанд огт хүрэхгүй хэмээн ‘TEPCO’ компанийн зүгээс мэдэгджээ...

Түүнчлэн мөсөн хананы дараагийн шатууд ойрын хэдэн сарын хугацаанд ашиглалтад орох болсныг зарлалаа. Үүнээс гадна станц орчмын хортой усыг олон аргаар хэмжиж байгаа бөгөөд станц доторх хортой усыг бууруулах алхмуудыг ч  авч хэрэгжүүлэх юм.

Ассошиэйтед Пресс агентлагийн мэдээлснээр 800,000 тонн цацраг идэвхт бодис бүхий усыг үйлдвэрийн зориулалттай 1000 усан санд хийж, атомын цахилгаан станцад байршуулсан байна.

Энэхүү бүтээн байгуулалтын ажилд ихэээхэн найдлага тавьж байгаа боловч “Японы цөмийн зохицуулалтын удирдах газар”-ын тэргүүн Танака Сюничи маш хянуур байхыг сануулжээ. Танака Сюничи сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө Байгалийн үзэгдэл бидний хүссэн шиг өрнөдөггүй болохыг санаж явах нь хамгийн чухал. хэмээн хэлжээ.

...Газар доорх хоолой, хонгилуудад ус нэвтрэхээс хамгаалах зорилго бүхий иймэрхүү мөсөн хана өмнө нь баригдаж байсан. Гэвч одоогийн хананы хэмжээ асар том тул өмнө нь хэзээ ч туршиж байгаагүй гэсэн үг...

Дайчигийн станц орчмыг цэвэрлэхэд хэдэн арван жил зарцуулагдана. Харин энэ хана нь хамгийн ихдээ зургаан жил ажиллах хүчин чадалтай аж.

3 дугаар сарын 27-ны өдөр TEPCO компанийн хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мөсөн хананы үр нөлөөг тодруулахад Үр дүн нь одоо хүртэл тодорхой бус байна. Учир нь энэ бол загварчилал дээр суурилж тооцоолсон үр дүн. гэсэн хариу өгчээ.